-Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болон цагаан сарын шинийн 1,2-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт хамаарахгүй. Харин шинийн гурван буюу хоёрдугаар сарын 13-ны өдрөөс хуучин журмын дагуу хязгаарлалт үйлчилж эхлэх юм.
-Хойшид амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгойгоор ялган хязгаарлахгүй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Өнгөрсөн 14 хоногт тэгш сондгойгоор нь ялгамжлан хязгаарласан нь цагаан сарыг угтан хийсэн цаг зуурын ажил байсан гэдгийг тодотгоё. Тиймээс хойшид амралтын өдрүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй.
-Цагаан сарын үеэр золгуутанд очоод зоог идээнээс ганц нэг хундага “татсан” хүмүүс олширдог. Тэдэнд юу сануулах бол?
-Цагаан сарын өдөр “Ёсыг бодоод ганц хундага л хүртсэн”, “Архи биш айраг л уусан” гэсэн тайлбар олон сонсогддог. Энэ мэт тайлбарыг хүлээн авах ямар ч боломжгүй гэдгийг сануулъя. Түүнчлэн хөдөө орон нутаг руу аав ээждээ золгохоор алсыг зорин гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Мөн урьд жилүүдэд хот хоорондын тээвэрт ачаа болон хүнийхээ тоог нормоос хэтрүүлсэн болон хурд хэтрүүлснээс болж осол аваар гарч байсан. Иймд иргэд өөрийн болон ар гэрийнхэн, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд дүрэм, журмыг биелүүлэх нь чухал юм гэлээ.