Монголын рок, попын “Ferrari” гэгддэг “Никитон” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Батчулуун шинэ оны өмнө бүл нэмж, охинтой болжээ. Тэрээр анхны гэргийтэйгээ Америкт амьдарч байхдаа Б.Мянхай хүүгээ өлгийдөн авсан юм. Харин долоон жилийн дараа Америкаас эх орондоо ирэхдээ нэрт дуучин маань гэр бүлээ цуцлуулсан байсан бөгөөд хэсэг хугацаанд ганц бие амьдарсан билээ.
Олны анхаарал, хэвлэлийнхний дуран авайнаас хэсэгтээ л хол амьдарсан Баачкагийн хувийн амьдрал хоёр жилийн өмнөөс хүссэн хүсээгүй ил болж эхэлсэн нь түүний шинэ найз бүсгүйтэй болсон тухай мэдээлэл юм. Хосууд хэдийнэ гэрлэж, одоо хөөрхөн охиноо өлгийдөн аз жаргалтай амьдарч байна. Бүх зүйлд чамгүй өндөр шаардлага тавьдаг дуучин залуугийн хайрыг татсан гэргийг нь ухаалаг, мэдрэмжтэй бүсгүй хэмээн урлагийнхан магтдаг юм билээ.
Г.ДАША