Дулаарлын эсрэг тэмцэл эдийн засгийг “халаана”

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Дулаарлын эсрэг тэмцэл эдийн засгийг “халаана”

Давосын шинжээчид экологижуулалтад 14 их наяд ам.доллар гаргахыг уриалж, тэр нь дэлхийн эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах цорын ганц арга зам гэжээ.

Дэлхийн эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн 2030 он хүртэл жил бүр 700 тэрбум ам.долларыг эдийн засгийн экологижуулалтад зориулан гаргаснаар хангах болно хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын илтгэлийг бүтээгчид үзэж, дүгнэж байна. Эс тэгвээс  дэлхий ертөнц хуучин үйлдвэрлэлдээ үлдэж, харин экологийн сүйрлүүд улам бүр үнэтэй зарлага шаардах болно гэж тэд хэлж байна. Гэхдээ Давост хийгдсэн дүгнэлтүүд ховорхон биеллээ олдгийг шинжээчид сануулжээ.

Дэлхийн эдийн засгийн экологийн технологид 2030 он хүртэлт 14 их наяд ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатайг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулгын “Экологийн хөрөнгө оруулалтын тойм: экологийн өсөлтийн төлөө хувийн хөрөнгө оруулалтыг нээх арга, зам” гэсэн илтгэлд тэмдэглэжээ. Илтгэлийг Дэлхийн банк, Deutsche bank, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын шинжээчид Мексикийн ерөнхийлөгч асан Фелипе Кальдероны удирдлагаар бүтээсэн байна.

Зөвхөн тийм арга зам л 2050 он гэхэд есөн тэрбум болох дэлхийн өсч буй хүн амын хэрэглээ, хангалуун амьдралыг ханган урт хугацааны эдийн засгийн өсөлтийг  гаргана гэж илтгэлд тэмдэглэсэн байна. Үүний тулд экологийн жил тутмын улсын орнуудын зардлыг  өнөөгийн 96 тэрбумаас 130 тэрбум ам.доллар болгоход хангалттай болно. Илтгэлд тэмдэглэсний дагуу энд хувийн 570 тэрбумын хөрөнгийг татаж болох бөгөөд бүгд нийлээд экологийн асуудалд жилдээ 700 тэрбум ам.долларыг зарцуулах боломжтой аж.

Эдгээр мөнгийг нүүрсхүчил багатай технологийг нэвтрүүлэхэд зарцуулах ёстой бөгөөд зөвхөн тэр нь л дэлхийг даяарчлалын дулаарлаас аварна гэж илтгэлд тэмдэглэсэн байв. Эдийн засгийн бүхий л салбарт, эрчим хүчнээс эхлээд тээвэр, барилга, ойн аж ахуй, хөдөө аж ахуй хүртэл бүгд экологижих шаардлагатай болж байна. Улс орнуудаас гаргах энэ мөнгө тийм ч их хөрөнгө биш. Учир нь экологийн сүйрлүүд шил дараалан гарч түүний үр дагавар нь улам ч үнэтэй гарзтай болж байна хэмээн илтгэлд анхааруулжээ. Жишээ нь өнгөрсөн жилийн “Сэнди” гэх далайн шуурганы үр дагаврыг арилгахад АНУ-ын Засгийн газар 50 тэрбумыг зарцуулахаас өөр аргагүй байлаа. Хэрэв одоо л эдгээр арга хэмжээг авахгүй бол аж үйлдвэрлэл экологид халтай хуучин арага барилаар үлдэнэ гэдгийг шинжээчид сануулж байна.

“Бид экологийн хямралтай учраад байгаа нь тодорхой болж байна. Энэ хямрал нь ирээдүйд даяарчлалын эдийн засгийг сүйрүүлэхүйц нөлөө үзүүлэх магадлалтай. Эдийн засгийн өсөлт, экологи хоёр харилцан уялдаатай. Аль нэгийг нь өөд нь татаж, нөгөөг нь орхигдуулах боломжгүй.  Экологид хөрөнгө оруулах нь энэ хоёр зорилгыг биелүүлэхэд тустай” хэмээн Кальдерон мэдэгдсэнийг "The Independent" сонинд өгүүлсэн байна.

Давосын ихэнх дүгнэлтүүд тэр болгон биелээд байдаггүй нь. Тухайлбал, 2011 онд Францын Сангийн сайд байхдаа Кристин Лагард “евро бүс эрүүлжиж байна” гэсэн нь, 2008 онд Lehman Brothers банк дампуурч дэлхийн эдийн засгийн хямрал эхлэхээс найман сарын өмнө Вашингтоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн хүндэт захирал Фред Бергштейн “дэлхийд эдийн засгийн уналт гарна гэдэг нь ухаан санаанд багтахгүй” гэж зүтгэсэн зэрэг нь алдаа байсныг цаг хугацаа харуулсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж