Өнгөрсөн өдрүүдэд тэмцээний дөрвөн төрлийн аваргууд тодорсон бөгөөд тэмцээний дүнг танилцуулбал:
Урт буу: БКБ-9 дасгал буюу хэвтээ 60 сум буудах
Эмэгтэй: (12 тамирчин)
- ОУХМ Ч.Нарантуяа 593 оноо (Маршал клуб)
- ОУХМ Г.Нандинзаяа 592 оноо (Грейт Парагон)
- ОУХМ О.Янжинлхам 590 оноо (Алдар)
Урт буу: БКБ-9 буюу хэвтээ 60 сумны дасгал
Эрэгтэй: /23 тамирчин/
- ОУХМ Х.Бямбабаатар 597 оноо (Маршал клуб)
- ОУХМ Ж.Ганхуяг 595 оноо (Снайпер)
- ОУХМ Б.Бишрэл 589 оноо (Хүч)
Урт буу: БКБ-5 дасгал буюу босоо, хэвтээ, суугаагаас 60 сум буудах дасгал (эмэгтэй)
- ОУХМ Ч.Нарантуяа 582 оноо (Маршал клуб)
- ОУХМ О.Янжинлхам 581 оноо (Алдар)
- ОУХМ Г.Нандинзаяа 576 оноо (Грейт Парагон)
БКБ-6 дасгал буюу босоо, хэвтээ, суугаагаас 120 сум буудах дасгал (эрэгтэй)
- ОУХМ Б.Бишрэл 1157 оноо (Хүч)
- ОУХМ Н.Баяраа 1153 оноо (Алдар)
- ОУХМ О.Энхсайхан 1151 оноо (ЗЦГ, Хүч)
ХБ-4 дасгал (эмэгтэй)
- ОУХМ Ч.Нарантуяа 498.6 (395+103.6) Маршал клуб
- СМ П.Отгонцагаан 498.5 (394+ 104,5)
- ОУХМ Ө.Саранцацрал 498.2 (395 +103,2)
ХБ-6 дасгал эрэгтэй
- ОУХМ Н.Баяраа 701.6 оноо (597+104,6) Монгол улсын рекорд. Алдар клуб
- ОУХМ Б.Бишрэл 693.1 оноо (590+103,1) Снайпер
- ОУХМ Д.Ганзориг 687.2 (586+101.2) Алдар
БК сонгомол гар бууны дасгалд 50м (эрэгтэй)
- ОУХМ Э.Даваахүү 564 (Алдаp)
- ОУХМ В.Ганцоож 534 (Алдар)
- СМ Э.Бадамгарав 532 (Хүч)
Хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн ОУХМ Н.Баяраа 600 онохоос 597 онож улсын рекорд амжилтыг давтан шигшээ буудлагад 104.6 амжилтыг үзүүлж, нийлбэрээр 701.6 онооны үзүүлэлтээр Монгол улсын рекордыг үзүүллээ.
Тэмцээн 11.27-нд өндөрлөнө.
Дашрамд дуулгахад, энэ сарын 17-20-ны хооронд Япон улсад болсон Азийн мастеруудын тоглолтын (35-аас дээш нас) тэмцээнээс манай улсын тамирчид есөн алт, долоон мөнгөн медаль хүртсэн амжилтаар Япон улсын дараа багаар II байрт оржээ. Тус тэмцээн ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон байна. Мөн ирэх сард хийн бууны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нанчинь хои болох бөгөөд манай шилдэг тамирчид оролцоно.