Уул уурхайн компаниудын цахилгааны үнийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниудын цахилгааны үнийг нэмнэ

Эрчим хүчний яамнаас саяхан Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж уул уурхайн компаниудын цахилгааны үнийг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгчээ. Энэ нь хойд хөршөөс авч байгаа цахилгааны алдагдлаа буруулахтай холбоотой аж. Учир нь Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэглээний тодорхой хэсгийг хойд хөршөөс импортоор авдаг. Тодруулбал, нэг квт цахилгааныг 114 төгрөгөөр үнэлж авдаг ч уул уурхайн компаниуд 88 төгрөгөөр тооцож төлбөрөө төлдөг байна. Өөрөөр хэлбэл, дээрх үнийн хооронд үүсч байгаа зөрүүг нь улсын төсвөөс даадаг аж. Тиймээс улсын төсөвт ачаа үүрүүлж байгаа уул уурхайн компаниудын эрчим хүчний төлбөрийг нэмэх шаардлагатай гэж үзсэн юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж