Индонезэд үер болжээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Дэлхий Бүс нутаг 2012-11-15Индонезэд өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Ачех болон Хойд Суматра зэрэг хойд хэсгийн мужуудад үер болжээ. Үерийн улмаас 26 хүн ор сураггүй болж, ихэнхи зам, гүүр эвдэрч, олон зуун хүн орон гэргүй болоод байна. Индонезийн хойд хэсгийн мужуудад үерийн усны түвшин одоо хүртэл их байгаа бөгөөд зарим газарт хоёр метр хүртэл гүн байгаа аж. Үерийн гамшигт нирвэгдээд буй нутгуудаас олон зуун иргэдийг албадан нүүлгэн шилжүүлж, өндөрлөг газар байршуулжээ. Тэдэнд Индонезийн нийгмийн халамжийн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөн хүргэж байна.Б.АНХТУЯАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа2025-06-17