“Хашаа” арга хэмжээ Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Хашаа” арга хэмжээ Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна

Байшингийн булан тохой, сул чөлөө бүхий газарт ТҮЦ, павилон, граш барьж, хорооллын доторхи замуудыг хааж, хашаа хайс босгосноос болоод автомашинаар хөдөлгөөнд оролцоход бэрхшээл гардаг. Зарим тохиолдолд түргэн тусламж, гал командын тэрэгнүүд ч чөлөөтэй орж чадахгүй, цаг алдах явдал гардаг. Энэ байдлыг цэгцлэх зорилгоор өнгөрсөн онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд ч мөн дээрх арга хэмжээ үргэлжилж байна. “Хашаа” арга хэмжээ  эхэлснээс хойш Баянзүрх дүүрэгт зам хааж барьсан 37 чингэлгийг  буулган зөөвөрлөжээ. Түүнчлэн чөлөөлөгдсөн газрыг ялангуяа орон сууцны дундах газруудыг Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран тохижуулах юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж