
Монголд шинээр нээгдэж буй “White Arch” студитэй хамтран ажилласан тэд тус студийн “анхны үйлчлүүлэгч” нь болсон гэдгээ онцолсон байсан. Түүнчлэн хамгийн сүүлд гаргасан “Нар” гэх дуу нь шинэ цомогт багтсан аж. Энэ дууг тэд “Улс төрийн зорилгоор болон захиалгаар хийгээгүй. Анх гарах үед нь Ардчилсан намын зүгээс “Никитон” хамтлагаас зөвшөөрөл авч, сонгуулийн сурталчилгаандаа ашигласан. “Никитон” хамтлаг аль нэг улс төрийн хүчинтэй хамтарч ажилладаггүй. Урлаг улс төрөөс ангид байх ёстой” хэмээжээ.
Т.МАША