“Rock and Roll Hall”-д нэр дэвшигчид тодров

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Rock and Roll Hall”-д нэр дэвшигчид тодров

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзлэх 2013 оны  “Rock and Roll Hall” наадамд  шилдгийн шилдэг номинацид 15 уран бүтээлч  нэр дэвших бөгөөд наадмыг зохион байгуулагчдын зүгээс нэр дэвших уран бүтээлчдийг урьдчилсан байдлаар зарласан байна. Түүнчлэн энэ жилийн наадамд диско хөгжмийн  хатан хаан Донна Саммерт “Posthumous” буюу наадмын хүндэт шагналыг нөхөж олгох болсныг албан ёсоор мэдэгджээ.

Таван Грэммийн шагналын эзэн Донна Саммер 63 настайдаа өнгөрсөн тавдугаар сард таалал төгссөн юм. Тэрээр 70, 80-аад оны  “Hot stuff”, “Last Dance”, “She Works Hard for the Money” зэрэг хит дуугаараа алдартай. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр шилдгийн шилдэгт нэр дэвших уран бүтээлчдэд дуучин Дип Пурпил, Раш, Рэнди Ньюмэн, Энэми, Прокол Харум  нарын уран бүтээлчид нэр дэвших нь эцсийн байдлаар тодроод байгаа аж. Уг наадамд 600 уран бүтээлч оролцох  мэдэгдлээ ирүүлсэн бөгөөд зохион байгуулагчдын мэдээлснээр  өмнөх жилийнхээс цар хүрээ нь ийнхүү өргөжсөн гэнэ. Түүнчлэн NWA-аас  мэдээлснээр энэ жилийн шилдэг хамтлагийн  төрөлд The Paul Butterfield Blues, Albert King, Motown girl нар дэвшиж байгаа юм байна. Харин өнгөрсөн жилийн тус наадамд шилдэг эмэгтэй рок дуучнаар Жон Жет “Blackhearts” бүтээлээрээ шалгарч байжээ. “Fame Foundation” урлагийн сангаас зохион байгуулах  2013 оны “Rock and Roll Hall” ирэх дөрөвдүгээр сард болох гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж