“Гамлет”-ын Офелиягийн шалгаруулалтад УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, М.Тогтохжаргал, Б.Баярмаа, Д.Ганцэцэг, Т.Хулан, А.Ганчимэг, Б.Одончимэг, Н.Цэнгэлжаргал, ХБНГУ-ын урлагийн сургууль төгссөн жүжигчин Г.Ариунболор гээд нийт арван жүжигчин өрсөлдсөн юм. Тэд Офилиягийн галзуурдаг хэсгийг тайзнаа тоглон өрсөлдсөн юм. Учир нь тус жүжгийн энэ хэсэг нь жүжигчдээс илүүтэй ур чадвар шаарддаг тул шүүгчид ийнхүү сонгожээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд УДЭТ-ын ерөнхий шүүгч, тус жүжгийн найруулагчаар ажиллаж буй Н.Наранбаатар, ассент найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Б.Ганхуяг, бүжиг дэглээч Х.Төгсөө, нарийн бичгийн дарга Р.Оюунтөгс нар ажиллалаа.
Алдарт “Гамлет” жүжгийн гол дүр буюу Гамлетад УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглохоор сонгогдсон бол түүний ээж Гертугтагийн дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг амилуулан, Клаудид Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Полонийд Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар тоглох юм.