
Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан дээрх шийдвэр нь АНУ-д цахилгаан үүсгүүр барих “Sany” группт ч хамаарах гэнэ. Энэ талаар “Цагаан ордон”-оос мэдэгдэхдээ “Бидэнд Хятадын “Ralls Corp” фирмийн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй талаар баттай нотлох баримт байгаа” гэжээ. Харин шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Хятад улсын дургүйцлийг хүргээд зогсохгүй сүүлийн үед хоёр орны хооронд үүсээд буй худалдааны маргаанд нөлөөлж магадгүй юм. Ажиглагчдын дунд Барак Обамагийн уг шийдвэр нь ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэх таамагч байгаа ажээ.
Б.АНХТУЯА