Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Маргааш буюу бямба гаригийн 17.00 цагаас Засгийн газраас УИХ-ын даргад дээрх хуулийн төслүүдийг өргөн барихаар төлөвлөөд байна. Ирэх даваа гаригт нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар эдгээр хуулийн төслийг хэлэлцэж батална. Дараагийн долоо хоногоос УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар эдгээр хуулийг хэлэлцэж эхлэх юм байна.
Д.ОЮУН