Сирийн дүрвэгсэд бослого гаргажээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Адъяамаа Дэлхий Бүс нутаг 2012-09-26Өнгөрсөн оны гуравдугаар сард дарангуйлагч Башар аль-Ассадын дэглэмийг унагах бослогоос эхтэй Сирийн иргэний дайны хөлөөс зугтсан ард иргэд ойролцоох Йордан, Турк, Ливан, Ирак зэрэг орнууд руу хэдэн зуун мянгаараа дүрвэсээр байгаа билээ. Харин Сирид амьдрах аргагүй болж, аргагүйн эрхэнд улсаасаа дүрвэсэн хүмүүсийн байдал эдгээр улсуудад ч мөн л хүнд байгаагаас Йордан дахь дүрвэгсэд бослого гаргаж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Сирийн дүрвэгсэд Йорданы дүрвэгсдийн хуарангуудын хоол хүнсний хүрэлцээ, эмнэлгийн тусламж хангалтгүй, дээр нь шөнөдөө хүйтэн салхи, өдөртөө халуун нарнаас, могой, хилэнцэт хорхой зэрэг хортой амьтдаас өөрсдийгөө хамгаалахад хүндрэлтэй байгаа зэрэгт бухимдан, хуарангуудын хангамжийг сайжруулахыг шаардан ийнхүү бослого гаргажээ. Энэхүү бослого даваа гаригийн орой Йордан, Сирийн хилийн зааг дээрх Затаари дүрвэгсдийн хуаранд эхлэн гарч, уурлаж, бухимдсан дүрвэгсдийн шидсэн чулуунд өртөн Йорданы 26 орчим цагдаа гэмтэж бэртсэн байна. Мөн Йорданы Абу Наврас дүрвэгсдийн хуарангийн бослогыг дарахын тулд Йорданы цагдаа нар нулимс асгаруулах хий ашиглажээ. Тус хуаранд ойролцоогоор 32 мянган сиричүүд түр орогнож байгаа юм байна. Өнгөрсөн даваа гаригт эхэлсэн бослогод 150 орчим Сирийн дүрвэгсэд оролцсон бөгөөд тэд Йорданы цагдаа, хамгаалалтын ажилчид руу чулуу шидэж, дүрвэгсдийн хуарангийн майханг шатаан, тусламжийн байгууллагын ажилчид болон Мороккогоос ирсэн эмнэлгийн ажилчид руу дайрчээ. Йорданы дүрвэгсдийн хуаранд нийт 200 мянга гаруй Сиричүүд түр орогнож байгаа аж.Б.АнхтуяаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Шинээр томилогдсон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ажилдаа орлоо6 цагийн өмнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа2025-06-04