
Оросын төмөр замд /РЖД/ Засгийн газрын энэ саналыг хүлээж авах нь ашигтай гэж тус улсын Эрчим хүчний яамнаас үзэж байгаа аж. Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ асуудлыг хэрэгжүүлэх боломжийн талаар авч хэлэлцэхийг Оросын төмөр замын удирдлагуудад үүрэгдсэн байна. Тус улсын Тээврийн яамнаас төмөр замын нүүрс тээвэрлэлтийн шинэ тарифыг 2013 оноос хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн ч Ерөнхий сайд энэ онд багтаан туршиж үзэхийг зөвлөжээ. Нүүрсний компаниуд нийт зардлынхаа 50-60 хувийг тээвэрлэлтэд зарцуулж байна. Гэтэл сүүлийн есөн сарын хугацаанд дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ 25 хувиар буураад байгаа юм.
Орос нүүрсний салбараа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд нүүрсний олборлолтоо 430 сая тоннд хүргэхээр төвлөжээ. Одоогоор тус улс нүүрсний экспортынхоо 30 хувийг Европын зах зээлд гаргадаг бол 700 сая тонн нүүрсний эрэлт хэрэгцээтэй Азийн зах зээлийн ердөө 4 хувийг нийлүүлж байна.
Э.Од