Монголбанкны ерөнхийлөгч өргөдөл өгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхийлөгч өргөдөл өгөөгүй гэв

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг УИХ-ын дарга З.Энхболдод үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Монголбанкны ерөнхийлөгч албан ёсоор өргөдөл өгөөгүй байгаа” гэсэн хариулт өглөө.

Хуулинд Төв банкны ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилж, зургаан үндэслэлээр чөлөөлдөг. Тухайлбал, Монголбанкны хуульд зааснаар Л.Пүрэвдорж арилжааны банкны хувь эзэмшигч болсон, банкны эрх ашийг зөрчсөн, биеийн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн өргөдөл гаргасан, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон, ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөх ёстой бөгөөд шинэ УИХ-ын хувьд Л.Пүрэвдоржийн үүрэгт ажлаа хангалтгүй хийж байгаа тул чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тиймээс ямартай ч Л.Пүрэвдорж өргөдлөө өгөх нь гарцаагүй болсон бололтой. 
 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж