Лондоны хөрөнгийн биржид Монголын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Лондоны хөрөнгийн биржид Монголын өдөрлөг болно

Лондонгийн хөрөнгийн бирж Монголын уул уурхайн компаниудыг “урьжээ”. Олон улсын уг бирж дээр Монголын уул уурхайн компаниудын өдөрлөг болох юм. Ингэснээр Монголын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрөө гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах таатай боломж бүрдэж буй юм. Манай салбарыг сонирхсон компаниуд ч энэ үеэр хүрэлцэн ирсэн байх гэнэ. Манай бизнесийнхэнд хөрөнгө оруулагчидтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Монголоос жижиг, дунд компаниудыг ч хамруулахаар ажиллаж байна. Энэ өдөрлөг зургадугаар сарын 28-нд Лондоны Хөрөнгийн бирж дээр болох ба оролцохыг хүсэгчид 100 ам.доллар төлж, Ашигт малтмалын газар бүртгүүлэх ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж