“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат оролцоно.
Өмнөх шүүх хурлууд улсын яллагч солигдсон, өмгөөлөгч гадаад явсан, шүүгч сургалтад суусан зэрэг шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилсон байгаа. Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж буй.
Д.ЖАРГАЛ