Bolorchuluun
@bodol_lodob
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны олимпийн ХХХ наадамд манай улс спортын долоон төрөлд 29 тамирчинтай оролцож, түүхэндээ анх удаа таван медаль хүртсэн билээ.
Тэгвэл маргааш БТСГ-т "Лондон-2012" паралимпийн XIV наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргахаар болжээ. Манай улсаас "Лондон-2012" паралимпийн наадмын дөрвөн төрөлд зургаан тамирчин өрсөлдөх бөгөөд жүдо бөхийн -60 кг-д Б.Ууганхүү, -90 кг-д Д.Ганбат, байт харваанд Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын 10 метрт Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн төрөлд Д.Бадрал нар эх орноо төлөөлөх юм.
"Лондон-2012" паралимпийн XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд болох аж.