-Сэтгэл өндөр байнаа. Баярлаад юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Халтар үрээ маань урамтай сайхан түрүүлж, магнай тэнийлгэлээ. Үнэхээр их баяртай байна.
-Халтар үрээ Сүхбаатарын адуу гэсэн үү?
-Тиймээ, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Рагчаасүрэнгийн унаган адуу. “Таван толгой транс” компанийн захирал Х.Түмэнбаярын соёолон байгаа юм.
-Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Хязааландаа Дорноговьт болсон бүсийн наадамд айрагдаж, өнгөрдөг өвөл бага гурван уралдаанд гурав түрүүлсэн.
-Сунгаагаа хаана хийсэн бэ?
– 61-ийн гарам дээр хийсэн. Өнгөнд давхиад байсан нь багцаатай л байж.
-Зургаан насанд хичнээн адуутай ирсэн бэ?
-Нас насанд бий.
-Соёолон түрүүлгэнэ гэдэг хамгийн хийморьтой гэдэг?
-Мэдээж тэгэлгүй яахав.Дорноговиос ирээд Манлай уяач Батсүх ахтайгаа нийлж 61-н гарам дээр сунгасан. Манлайн зөвлөснөөр уяа сойлгыг нь тааруулсан даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн чинь уралдаануудад амжилт хүсье.