Honda цахилгаан ялгаруулдаг машин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Honda цахилгаан ялгаруулдаг машин бүтээнэ

Японы “Хонда” компани автомашиныг цахилгаан генераторын нөөц  болгон ашиглах системийг боловсруулжээ. 2008 онд Япон АНУ руу цөөн хэдэн тоогоор гаргасан “FCX Clarity” загварын хөдөлгүүрийг суурь болгон ашигласан байна.
Шинэ технологи нь хөдөлгүүрийг цахилгаан эрчим хүч гаргах  боломжтой болгож буй. Автомашин нь ийм маягаар есөн кВт эрчим хүчийг  долоон цагийн турш ялгаруулах юм.  Түүнээс илүү дэглэмээр уг систем нь айлын  дундаж байшингийн нэг хоногийн  хэрэглээг зургаан цагийн дотор гаргах аж. Шинэ бүтээгдэхүүнийг 2015 онд худалдаанд гаргах магадлалтай байна.

“Хонда” компанийн мэргэжилтэн ярихдаа “Цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь өөрөөсөө цахилгаан гаргана. Мэдээж, энэ технологийн хувьд эрс шинэчлэл хийлээ. Хүмүүс ойлгохдоо ийм цахилгаан гаргадаг автомашин өөрийгөө яая гэж байж илүү эрчим хүч үйлдвэрлэхэд бэрх гэж үзэж байгаа. Тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ манай компанийн удирдлагууд цахилгаан, бензин хөдөлгүүртэй уг автомашиныг эрчим хүчний генератор болгож ашиглах нэмэлт төхөөрөмжүүдийг боловсруулаад байна” гэжээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж