Нар болон газрын гүний дулааныг ашиглах станц нээгдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Нар болон газрын гүний дулааныг ашиглах станц нээгдэв

АНУ-ын Невада мужийн Стиллвотер дахь
газрын гүний дулааны станц нарны эрчим хүч хуримтлуулах дэд станцтай
болсноор нар газрын гүний дулааны хосолмол эрчим хүч бүхий дэлхийн анхны
цахилгаан станц болов. Хойд Америкийн “Энел грин повер” компани нарны
зайн 89.000 гаруй хавтан байрлуулснаар 26 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх
боломжтой болжээ. Нар болон газрын гүний дулаан нь цэвэр бөгөөд хамгийн
арвин нөөцтэй сэргээгдэх эрчим хүч. Харин энэ хоёр эх үүсвэрийг
хослуулснаар тус станц нийт 59 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай
болсон байна. Энэ нь 50 мянган өрхийг цахилгаанаар хангахад хүрэлцэх аж.
Стиллвотер бол Невада болон Юта орчимд байх газрын гүний дулааны нөөц
бүхий 14 газрын нэг. Тиймээс энэ бүсэд газрын дулаан ашиглах төсөлд
Эрчим хүчний яам нь хөрөнгө оруулалтыг харамг үй хийдэг байна. “Энел
грин повер” компани уг төслийг хэрэгжүүлснийхээ төлөө АНУ-ын Эрчим
хүчний яамнаас 40 сая ам.долларын татварын хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж