Өнгөрсөн баасан гаригт буюу 2012 оны тавдугаар сарын 04-нд Дархан-Уул аймагт анх удаагаа “Дархан-Эдийн засгийн чуулган-2012” чуулга уулзалт болжээ. Энэхүү чуулганд Сангийн сайд Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарын бусад шийдвэр гаргах төвшний хүмүүс оролцсон байна. Дархан-Уул аймгийг загвар хот болгох ажлын хүрээнд уг чуулганыг гурван хэлэлцүүлгийн дор зохион байгуулжээ.
Э.САРАА