Сүхбаатарын талбайд түр штаб ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд түр штаб ажиллуулна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас албадан саатуулсныг эсэргүүцэж буй тус намын гишүүд, дэмжигчид маргаашнаас эхлэн Сүхбаатарын талбайд түр штаб гарган ажиллуулахаар болжээ. МАХН-ын зүгээс өнөөдөр өглөө сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр намын дотоодод онц байдал зарлаж, 24 цагийн турш иргэд, дэмжигчдээс мэдээлэл авч, нээлттэй ажиллахаа илэрхийлсэн. Улмаар өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Төрийн ордныг гурвантаа гороолон, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллах тухай шаардлагыг УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн юм. Тэд маргааш 14.00 цагаас өмнө амжиж шаардлагын хариугаа авна гэсэн билээ. Ямартай ч МАХН-ын түр штабынхан маргааш өглөөнөөс эхлэн Сүхбаатарын талбайд ажиллаж, Н.Энхбаярыг албадан баривчилсныг эсэргүүцэж буй иргэдээс гарын үсэг цуглуулах гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж