“Эдийн
засгийн хувьсгал–Сайншанд” хотод хөгжлийн хэлэлцүүлэгт Ардчилсан намын
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат оролцож “Хүн амьтай Монгол”
сэдвээр аймгийн төвийн хөгжлийг хэрхэн төлөвлөж болох тухай ярьсан бол
УИХ-ын гишүүн Я.Батсуурь аймгийн төвийн иргэдийг зах зээлийн ханшаас
бага өртөгөөр орон сууцаар хангах боломж байгаа талаар сонирхолтой яриа
өрнүүлсэн байна. Орон сууцжуулах хөтөлбөрөөр дамжуулан хүн, нийгмээ
хөгжилд хөтөлсөн гадаад улс орны жишээ түгээмэл байдгийг ч дурджээ.
Аймгийн засаг дарга П.Ганхуяг Сайншандыг уул уурхайн нөөц баялагтай, дэд
бүтэц хөгжсөн, дээр нь эдийн засгийн хувьд алтан байршилтай хот гэлээ.
Энэ
хотод шинэ төмөр зам тавина, аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх засгийн
газрын тогтоол гарч, хэрэгжих шатандаа явж байгаа үед орон нутгийн
удирдлагын зүгээс иргэдээ мэргэжил боловсролоор хангах,дотоод нөөц
бололцоогоо ашиглан дагалдах салбаруудын хөгжлийг бас орхигдуулахгүй
байх нарийн тооцоо төлөвлөгөөг гарган ажиллаж байна гэсэн юм. Ерөөсөө
Сайншанд хотоо хөгжүүлэх амин чухал хүчин зүйл нь манай иргэд өөсрдөө
байна гэдгийг П.Ганхуяг дарга онцлоод иргэддээ, хүндээ чиглэсэн, тэднийг
их хөгжилд бэлтгэх шаардлага тулгарч байгааг хэлжээ.
Сайншанд
хотын хөгжлийн нэг томоохон гарц нь аялал жуулчлал гэдэгтэй маргах хүн
үгүй. Аймгийн Засаг даргын орлогч н.Галбадрах “Элгэмсэг Сайншанд хотод
тавтай морил” сэдвээр хотынхоо ирээдүйд чиглэсэн өрийн саналаа
иргэдтэйгээ хуваалцсан байна.
Хутагтын өлгий, дэлхийн энергийн
төв болсон энэ бүс нутагт гадны жуулчдын нүдийг хужирлах байгалийн
сайхан, ховор нандин үзмэрүүд зөндөө байдаг тул үүнд түшиглэн ирээдүйд
аялал жуулчлалын томоохон хот болгон хөгжүүлэх саналыг танилцуулсан нь
иргэдэд ихээхэн таалагджээ. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр дагалдах
үйлчилгээний салбарууд ч өрсөлдөөн дунд чанартай хөгжих боломжтой
гэсэн саналыг хэлсэн байна.
Дорнийн говийнхон ирээдүйд ногоон
байгальтай, оюуны хөгжлийн төв хүчирхэг эдийн засагтай хоттой болохыг
төлөө ийнхүү санаа бодлоо уралдуулан ажиллаж байна.