Засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа төрийн захиргааны
ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, туршлага
солилцох, хороодын дотоод ажил, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг
сайжруулах зорилгоор тэргүүний хороодын үзүүлэх сургалт Сонгинохайрхан
дүүргийн 25 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд тус тус
зохион байгуулагдлаа. Баянзүрх дүүргийн үзүүлэх сургалт 04 дүгээр
сарын 04 ны 09.00 цагт эхэлж нийт 84 мэргэжилтэн хамрагджээ. Харин
Чингэлтэй дүүргийн сургалт өдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар
хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд эхэлсэн бөгөөд нийт 69
мэргэжилтэн оролцсон байна. Үзүүлэх сургалтаар 2011 оны нийслэлийн
тэргүүний 12, 25 дугаар хороодын 2011 онд хийсэн ажлаа танилцуулах, нэг
цэгийн үйлчилгээ, хог цэвэрлэгээний талаар хийж буй ажил, хэсгийн
ахлагч нартай ажиллаж буй байдалтай танилцлаа.

http://ulaanbaatar.mn/