Ерөнхийлөгч Киргизэд айлчлахаар мордлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Киргизэд айлчлахаар мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөө өглөө мордлоо. Уг айлчлал өнөөдрөөс энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Ерөнхийлөгч А.Атамбаевтай албан ёсны хэлэлцээ хийж, Киргиз улсын Жогорку Кенеш буюу парламентын дарга А.Жээнбеков, Ерөнхий сайд О.Бабанов нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Жогороку Кенеш /парламент/-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж, нэрт философич Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн Үндэсний их сургуулийн оюутнуудтай уулзах  юм байна. Мөн Бишкек хотноо Монгол, Киргизийн бизнес уулзалт хийх ажээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж