“Ногоон нийслэл-бидний ирээдүй” уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Ногоон нийслэл-бидний ирээдүй” уулзалт болно

НИТХ болон бизнес эрхлэгчдийн хамтарсан “Ногоон нийслэл-бидний ирээдүй” уулзалт өнөөдөр 15 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд болох гэж байна. Уг уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн ЗДТГ, ТҮК-ууд, “Дендрарий” /Мод үржүүлгийн газар/, “Цэцэрлэгжилт” ХХК, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ.

Энэ үеэр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд танилцуулах, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах, “Нэг иргэн- нэг мод” уриалга гаргах талаар мэдээлэл өгч, мод, зүлэг хэрхэн тарих, ногоон байгууламжийг өөрсдийн хэмжээнд хэрхэн бий болгох сургалтыг зохион байгуулах юм байна.

У.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж