Програм хангамж нь нээлттэй эх бөгөөд http://www.greenstone.org/ эндээс татаж авах боломжтой юм байна.
Энэ сургуульд сурч төслөөр ажиллаж байгаа Билигсайхан залуугийн хийж бүтээсэн ажлын хэсгийг энэ холбоосоор харж болно. Энд
· “Хаадын үндсэн хураангуй алтан товч” (1604 он)
· "Асрагч нэртийн түүх" (1677 он)
судар юникодоор байна. Үүнийгээ өргөжүүлэн байх гэж бодож байна. Билигсайханд баярлалаа гэж хэлмээр байна. 🙂
Үүнийг үзэж байхдаа манай улсын төв номын санд хэдэн зуун сайхан судар байж байгаа даа. Монголынхоо номын санг ийм маягаар дижитал(тоон) номын сан хэлбэрээр үүсгээд, интернэтээр унших, өв соёлоо судлах боломжийг нь бүрдүүлээд өгвөл их л сайхан юм болон доо гэж бодлоо.
Төслийг чанартай сайн хэрэгжүүлчих програм хангамжийн мэргэжлийн чадварлаг залуус олон байгаа даа тэд хийж чадан даа, тэгвэл монгол хэл судлалын тэнхим, сургууль мөн хүрээлэн гээд олон газарт давхар хэрэг болох юм уу гэж бодлоо.