Монголын арьс шир, ноос ноолуурын бүтээгдхүүнийн загварын долоо хоног болно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын National Exhibition and Convention Centre үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 11-17-нд Монголын арьс шир, ноос ноолуурын бүтээгдхүүнийн загварын долоо хоног үзэсгэлэнг анх удаагаа зохиох гэж байна.

Баррель нефтийн үнэ 80 ам.доллараас давлаа

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр WTI маркийн нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн нэг баррелийн үнэ 80,68 ам.доллараар зарагдлаа. Хятадаас ирсэн мэдээ нефтийн үнийг өсгөсөн байна.

Оскар зохион байгуулагчид Борат Камероныг гомдоохоос айж байна

Оскарын ёслолыг зохион байгуулагчид Саша Барон Коэнийг шагнал гардуулах хөтлөгчдийн нэгэнд оруулсан. Гэвч тэд энэ шийдвэрээ эргэн харахад хүрчээ. Зохион байгуулагчид Коэнийг шууд нэвтрүүлгийн тайзан дээрээс Жеймс Камероныг гомдоох вий гэдгээс айж байна.

Оскарын өмнөх ”уймрал”

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол хаяанд ирлээ. ”Оскар” ойртох тусам гол нэр дэвшигчдийн төлөөх ашиг сонирхлын тэмцэл ил, далд үргэлжилж байна. Гэхдээ энэ бүхэн хүмүүсийн анхаарлыг татахаас хэтрэхгүй бөгөөд шалгаруулалтад нөлөөлөх боломжгүй гэж зохион байгуулагчид хэлдэг.

Шакира НҮБ-ын шагнал авлаа

33 настай Колумын дуучин бүсгүй Шакирад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Латин америкийн ядуу хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасны төлөө медаль гардуулжээ. Дээрх байгууллага нь НҮБ-ын тусгай агентлаг юм.

Хөлбөмбөгчин шүүхээс ял авлаа

Английн сонирхогчдын хөлбөмбөгийн ”Лонг Лоуфорд” багийн тоглогч Марк Чепмен шоронд суулаа. Шүүхээс түүнийг 2010 оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн зургаан сар хорих шийдвэр гаргажээ.

Владимир Кличко Поветкинтой тулалдахаар тохиролцжээ

Украины хүнд жингийн боксчин Владимир Кличко 2010 оны намар Оросын тамирчин Поветкинтой тулалдахаар болов. Энэ тухай түүний ах Виталий Кличко хэлсэн гэж “Интерфакс” мэдээлжээ. Түүний хэлснээр бол ийм тулаан хийхийн тулд Поветкин, Кличко нар 2010 онд оролцох бүх тэмцээндээ ялах ёстой.

Валуев 2,5 сая ам.доллараар Кличкотой тулалдахыг зөвшөөрлөө

Николай Валуев Виталий Кличкотой 2,5 сая ам.долларын төлөө тулалдахад бэлэн гэдгээ хэлжээ. Тэрбээр ”Тиймээ би Виталийтай тулалдахыг хүсч байна. Бидний энэ тулаан бокс сонирхогчдын хэдэн жилийн турш хүлээж байсан сонирхолтой тулаан болно.

Английн хөлбөмбөгийн клубууд ”Play off”-ын саналыг хүлээн авахаас татгалзав

Аваргуудын лигт оролцох дөрөв дэх багийг тодруулахын тулд Английн премьер лиг ”Play off” системийн саналыг авч хэрэгжүүлэхээс татгалзжээ. ”BBC News” мэдээлж байгаагаар премьер лигийн удирдлагуудын хурал ийм шийдвэр гаргажээ. Тэд европын аваргуудын лигийн тэмцээнд орох дөрвөн эрхийн нэгний төлөө Английн үндэсний лигийн 4-7 дугаар байранд байгаа багууд халз тулаан хийн дөрөв дэх оролцогчийг гаргах саналыг өнгөрсөн сарын дундуур гаргасан билээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж