ҮР ДҮН: 512251-512260 ХҮРТЭЛ / НИЙТ: 514302

Сүнс хоёр лонх зарагдав

Нас барагчдын сүнстэй гэх хоёр лонхыг Шинэ Зеландад 2000 ам.доллараар заржээ. Ахимаг насны ба бяцхан охины сүнс байгаа гэх лонхуудыг интернэтээр зарахад тамхинаас гарахад нь тусалдаг цахим барааны үйлдвэрийн компани авчээ. Крайстчерч хотын иргэн Эви Вудбери (Avie Woodbury) тэр сүнстэй лонхуудыг заржээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр: Сонгогчдын саналыг хуйвалдан луйвардсан нь ард түмнийг доромжилж, ардчиллыг гутаасан хэрэг учраа

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Нам­ба­рын Энх­баяр зуданд нэрвэгд­сэн малчдад тусалж, зудтай тэмцэх тодор­хой санал гаргаж, Монголын үн­дэсний олон нийтийн телеви­зээр ярилц­лага өгч, Ерөнхийлөг­чийн сон­гуу­лиар МАХН-ын дарга үйлдэл, эс үйлдлээрээ хуйвалдса­ныг илчилсэн нь олон нийтийн анхаарлын төвд бай­на.

Израиль, Палестин хоёр хэлэлцээрээ сэргээхээр зөвшөөрлөө

Бараг жилийн өмнө тасарсан хэлэлцээрээ сэргээхийг Израиль, Палестин хоёр зөвшөөрч байна. Одоо тэд хэлэлцээрийн техникийн асуудлуудыг америк зуучлагч нараар дамжуулан тохирч байна. Ерөнхийлөгч Обамагийн бие төлөөлөгч Жорж Митчелл гурав хоногийн турш Раммалах, Иерусалимын хооронд зуучлан ажиллаад Вашингтонд тайлагнахаар явсан байна.

Гар зургийн уралдаан зарлалаа

Монгол болон Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан хоёр орны бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зарлалаа.

Чингисийн тоонот нутагт боржин чулуун хаалга босгоно

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутгийн зөвлөлөөс их хааныхаа тоонотыг хөгжүүлэх аян өрнүүлж эхэлжээ. Дадал сум эзэн хааны тоонот нутаг гэдгээрээ төдийгүй үзэсгэлэнт сайхан байгалиараа хэн бүхний харааг татах увидастай.

Б.Явуухулангийн мэндэлсний 81 жилийн ой тохионо

Дорнын их яруу найрагч, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 81 жилийн ой энэ сарын 15-нд тохиох аж. Энэ баярыг Явуугийн өдөр хэмээн нэрийдэж, ёслол төгөлдөр тэмдэглэх болсноор өдгөө арав гаруй жил болж байгаа юм байна.

Бүсгүйчүүдийн урлангаар зочлоорой

Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галарейд “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн -2010” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун, Д.Бадам, Я.Оюунчимэг нарын 100 гаруй уран бүтээлчийн 150 бүтээл тавигджээ.

“Сэтгэлийн эгшиг“ хандивын шоу тоглолт болно

“Нийгмийн хамгааллыг дэмжих хийморьтой өглөө” ТББ-аас зудад нэрвэгдээд байгаа аймаг сумдад туслан, хандив өргөх зорилгоор “Сэтгэлийн эгшиг” хандивын тоглолтыг зохион байгуулах ажээ. Рок поп, хип хоп, хошин урлагийн оддын хамтарсан энэхүү тоглолтонд Нисванис, Татар, Fire, Lumino, A Sound, Дэлгэрмөрөн, Агиймаа, Баярцэцэг, Анхаа, Халиун зэрэг олон хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж