ҮР ДҮН: 512221-512230 ХҮРТЭЛ / НИЙТ: 514302

Сэм Питер: Поветкин Кличкогоос айдаг

WBC-ийн хүнд жингийн экс дэлхийн аварга Нигерийн боксчин ”Нигерийн аймшиг” хочит Сэмюэл Питер гуравдугаар сарын 12-нд Далласт Оросын Олег Маскаевыг ялсан Америкийн боксчин Наде Агилератай тулалдахаар болжээ. ”Нигерийн аймшиг” Поветкин Кличкотой тулалдахаас айдаг тухай мөн Валуевын үнэ цэнийн талаар ярьжээ. ”Миний бодлоор бол Валуев үнэгүй амьтан.

Спартак Миланы довтлогчийг онилж байна

Москвагийн хөлбөмбөгийн ”Спартак” клуб Италийн ”Милан” багийн довтлогч Клас-Ян Хунтеларыг сонирхож байна. 2010 оны гуравдугаар сарын 6-нд болсон Милан-Рома багуудын тоглолтын өмнө Холланд довтлогчийг ”Спартак” багийн төлөөлөгчид анзаарсан бололтой гэж ”ITA Sport Press” мэдээлж байна.

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Хакухо М.Даваажаргал нар нэг өдөр төржээ

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аваргын хүрэл медальт, Оюутны “Универсиад” наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарын төрсөн өдөр маргааш буюу энэ сарын 11-нд болох гэж байна.

Аваргуудын лигийн финалд ”Арсенал” үлдлээ

Лондонгийн ”Арсенал” баг Португалийн ”Порту”-г Аваргуудын лигийн 8/1-ийн финалд хожлоо. Өчигдөр болсон хариу тоглолтод Арсенал өрсөлдөгчөө 5:0-ын харьцаагаар буулган авсан байна.

”Севилья”-гийн шилдэг довтлогч эргэн ирлээ

Испанийн хөлбөмбөгийн Севилья багийн шилдэг довтлогч Луис Фабиано Европын аваргуудын лигийн 8/1-ийн финалд Оросын ”ЦСКА”-тай хийх хариу тоглолтод оролцохоор болжээ. Энэ тухай Испанийн ”Marca” сонин мэдээлсэн байна. 29 настай Бразил довтлогч цээжиндээ авсан гэмтлийн улмаас хэд, хэдэн тоглолтыг өнжөөд байсан билээ.

З.Энхболд, Д.Балдан-Очир нарын хүсэлтээр Цэцийн хурлыг хойшлуулжээ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хурлыг өнөөдөр хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлоод байсан юм.

Ардчилсан хүчний холбооны их хурал өндөрлөлөө

Ардчилсан хүчний холбооны их хурал өндөрлөлөө
Төрийн ордонд чуулсан Ардчилсан хүчний холбооны их хурал 17 цагт өндөрлөлөө. Өнөө өглөө нэгдсэн хуралдаанаар эхэлсэн уг их хурал Хөгжлийн бүс, Шинэ Улаанбаатар, Байгаль орчин, экологи, Шинэ хөдөө, Улс төр, эрх зүйн шинэчлэл зэрэг салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав

Төрийн ордонд болж байгаа Ардчилсан хүчний холбооны их хурал салбар хуралдаануудад хуваагдан үргэлжлэв. Шинэ Улаанбаатар салбар хуралдааны гол илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж