Индонезийн тусгай албаныхан Жакарта хотын захын дүүрэгт хэт даврагчидтай буудалцахдаа “Жемаа Исламии” бүлгийн лидерүүдийн нэг Дулматин (Dulmatin) гэгчийг устгажээ. Дулматин 2002 онд Бали аралд зохион байгуулсан дэлбэрэлтэд хамаатай гэгддэг ба тэрхүү аллагат гадаадын жуулчид голдуу 200 гаруй хүн амиа алдсан юм.