Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын V хуралдаан болж, V цахилгаан станцыг байгуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ “Шинээр байгуулах ТЭЦ-5 дулаан болон цахилгааны станц 300 МВт-ын хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай эх үүсвэр байна” гэдгийг хэлсэн юм.
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийн санхүүгийн загвар, эрх зүйн зохицуулалтыг салбарын сайдууд танилцууллаа. Мөн хотын баруун, зүүн бүсийн дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэрүүдийг шинээр барихтай холбоотой газар чөлөөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Мөн ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг танилцуулж, шийдлээ тохиров.
3,548.92






















































Холбоотой мэдээ