Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл үүнд иргэд, тэр дундаа бизнес эрхлэгчид багагүй шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Уг шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчиж, хүний эд хөрөнгөд халдаж байна гэж үзсэний үндсэн дээр Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүртэл хүргүүлсэн байдаг. Мөн дугаар олгохгүй байгаатай холбоотой гааль дээр 37 мянга гаруй машин гацсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж үзсэн байна.
Улмаар хотын дарга Х.Нямбаатарт энэ журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлжээ.
3,569.17





















































Холбоотой мэдээ