“УБТЗ” ХНН нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай аялах нөхцөл бололцоог хангах үүднээс Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгнийхээ 10 вагонд өндөр хурдны Star link интернэт үйлчилгээг туршилтаар суурилуулаад байна. Энэ онд нэмж 60 вагонд суурилуулах юм. Цаашдаа шат дараатайгаар 2025 онд зорчигчийн вагонуудаа иж бүрэн интернэт сүлжээнд холбож дуусгахаар төлөвлөжээ.
Туршилтын хугацаанд уг интернэт үйлчилгээ нь ямар нэг тасалдалгүй, найдвартай ажиллаж байгаа талаар зорчигчид ийн ярьж байна.
Өмнө нь зорчигчид галт тэргээр зорчихдоо зөвхөн өөрийн үүрэн операторын сүлжээ, тархацаас хамааран хязгаарлагдмал хүрээнд буюу төмөр зам дагуух томоохон суурин газруудад интернэт үйлчилгээ авдаг байсан бол ийнхүү аяллын туршид хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой болж байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ