ЭХЭМҮТ болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хамтарч Монголд эмчлэгддэггүй байсан нярайн зүрхний нээлттэй хагалгааг амжилттай хийсэн байна.
0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь нярай үедээ энддэг гэх судалгаа бий. Нярайн эндэгдлийн шалтгааны ихэнх нь төрөлхийн хөгжлийн гажиг байдаг байна. Тиймээс Монгол Улс эхийн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавьсан.
Төрөлхийн хөгжлийн гажиг дотроо зүрх судасны гажиг буюу зүрхний төрөлхийн гажиг нь хамгийн том шалтгаан болдог бөгөөд Монголд жилд 350-400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг аж.
Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад нярайн зүрхний хүнд гажиг ордог байна. Өөрөөр хэлбэл, Монголд энэ өвчний эмчилгээг хийх боломжгүй тул гаднын улс руу явж эмчлүүлдэг байсан бол одоо ийнхүү Монголдоо эмчлэх боломжтой болжээ.
3,569.17















































