Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-II

Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-II

Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-II

ХУУЧИН АВТОБУСНУУД ШАТАЖ, ШИНИЙХ НЬ МОТОР ЦОХЬСОН ШАЛТГААН

“Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, нийслэлийн Нийтийн тээврийн газрыг 2016 оноос хойш удирдсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр, С.Жавхлантбаатар нар автобусны тендер, худалдан авалтыг хэрхэн будилуулж ирсэн талаар бид өмнөх удаа мэдээлсэн. Нийтийн тээврийн салбарыг мафийн сүлжээ болгож ашигласан тэдний хэрэг ил болсноор түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон. Хэдийгээр сайд, дарга хоёр ёс зүйн хариуцлага хүлээсэн ч хуулийн хариуцлага дагаж байгаа. Яагаад гэвэл, тэднийг албан тушаалдаа байх хугацаанд хулгайн шинжтэй “улаан” автобусны худалдан авалт, хуучин автобуснуудын оныг залуужуулж олон нийтийг хуурдаг байсан бусармаг явдлууд гаарсан юм.

УЛААН” АВТОБУСНЫ ТЕНДЕРТ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ КОМПАНИ ШАЛГАРУУЛСАН

Сүр дуулиантай оруулж ирсэн “улаан” автобусны дөрвийнх нь мотор цохиж зогссон талаар эх сурвалж мэдээлэв. Нийслэлийнхэн анх оруулж ирэхдээ хоёр жилийн баталгаатай гэж сурталчилсан. Харин мэргэжилтнүүд Вьетнамд сэргээн засвар хийсэн “ногоон” автобусны талаар л шуугиад байгаа болохоос биш Хятадаас оруулж ирсэн “улаан” автобуснууд ч нотой гэдгийг баталж байна.

Аудитаас “улаан” автобуснуудад шалгалт хийхэд техникийн талаасаа олон зөрчил дутагдал илэрсэн гэдийг тайландаа дурдсан байгаа. Тодруулбал, “улаан” автобусны анхны тодорхойлолтод 9000сс хөдөлгүүртэй гэж заасан ч 8400сс болгож хүчин чадлыг нь бууруулан оруулж иржээ. Мөн хурдны хайрцгийг автомат гэж заасан. Гэвч механик хурдны хайцагтай байсан. Нүүрний салхины шил гурван хэсэг бүхий ойролцоогоор зургаан мм зузаантай салдаг аюулгүй байдлыг хангахаар байж. Тэгвэл салхины шил салдаггүй наамал нэг ком, хажууны шил ч мөн ялгаагүй нэг ком нийлүүлэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тэгвэл нийслэлээс харьяа Зорчигч тээвэр нэгтгэлээс хотын үйлчилгээнд яваад нэг жил ч болоогүй байгаа 60 автобусанд сэлбэг худалдан авах тендерийг хэдхэн хоногийн өмнө зарлалаа. Нийт 400 сая төгрөгийн тендерийн хүрээнд БНХАУ-аас худалдаж авсан  шинэ “улаан” автобуснуудын цонхны шилүүдийг солихоор болсон байгаа юм.

Нийслэлээс 2021 онд автобус худалдаж авах тендер зарлахад, “Сүндэрхан минералс” гэдэг компани ногоон гэрлээр шалгарсан байдаг. Тус компани БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобусыг импортлон оруулж ирсэн. Гэвч Сангийн яамнаас уг тендер шалгаруулалтын явцад будлиан орсон гэж үзэн, санхүүжилтийг нь зогсоосон байдаг. Тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тухайн тендерт “Сүлдэрхан минералс” компани шалгарсан. Гэтэл тендерт оролцсон бусад компани 18 зүйлээр гомдол гаргасан. Манай улсын байцаагч 18 зүйлийн гомдлыг шалгахад шаардлагыг “Сүлдэрхан минералс” компани хангаагүй байсан гэж дүгнэсэн. Сангийн яамны зүгээс зарчмын хувьд энэ нь буруу гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгийг хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж болохгүй. Татварын мөнгө, төрийн өмчит компаниудын төсвийн зарцуулалт олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Ялангуяа худалдан авах ажиллагаа шударга болох ёстой. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар үүнд маш ихээр уурссан. Олны өмнө үүнийгээ илэрхийлсэн. Харин тендерт оролцсон компаниудын зүгээс хотын дарга Д.Сумъяабазар 19 тэрбумын тендерийг захирал, нягтлан хоёроос өөр ажилтангүй, маш их өр төлбөртэй компанийг хүчээр шалгаруулсан гэдэг маргаан өнөөдөр ч өрнөж байна. Нийслэлийн удирдлагууд энэхүү тендерээс хойш автобусны худалдан авалтаа нууцад оруулснаар хулгай луйвар гаарсан билээ. Мөн өнгөрсөн хугацаанд 17 автобус шатсан гэдэг мэдээллийг нийслэлээс тарааж олон нийтийг айдаст автуулахаа мартаагүй.

ХУУЧИН АВТОБУСНЫ МӨНГӨ УГААЛТAAР ГАРШСАН “ЭРДЭМ ТРАНС”, “ТЭНҮҮН-ОГОО” КОМПАНИУД

Тэгвэл элэгдэлд орж, шатсан 17 автобус бүгд “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” гэх хоёр компанийнх байгаа. Учир нь тэд 2009-2010 онд оруулж ирсэн автобусны аралын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсээр ирсэн. Авлигатай тэмцэх газраас “Тэнүүн-Огоо” компанийн нийлүүлсэн “ногоон” автобусны хэргээс гадна “Эрдэм транс” компанийн хэргийг зарласан. Тус компани Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа юм. “Эрдэм транс”-ын захирал нь Я.Эрдэмбилэг. А.Ганхуягийн адилаар хотын үе үеийн дарга нар, нийтийн тээврийн газрын удирдлагуудыг санхүүжүүлж ирсэн гэдгийг салбарынхан бүгд мэддэг. Жишээ нь “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобусны 50-60 хувийнх нь оныг зассан гэдгийг хот болон тээврийн хяналтын байгууллагууд харсан ч хараагүй мэт өнгөрөөж иржээ. Үр дүнд нь автобус олноороо шатаж, хүний амь нас эрсдэх дөхсөн.

Нийслэлээс 2009 онд Солонгослын хуучин автобусаар парк шинэчлэл хийхэд “Тэнүүн-Огоо” 50 автобус авч байсан бол “Эрдэм транс” компани 30-ийг авч байжээ. Түүнээс хойш автобусныхаа төлбөрийг хийлгүй улсыг хохироосон этгээдүүдийн нэг нь Я.Эрдэмбилэг юм. Тэд хуучин автобусны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, будаж янзлахаас гадна нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ байнга дутуу гүйцэтгэж иржээ. Нийслэлээс улирал тутамд автобусны эргэлт, ажилласан цагийг тооцон компаниудад татаас өгдөг.  Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлсэн буюу автобусаа тоо ёсоор нь үйлчилгээнд гаргаагүй “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” компаниуд гүйцэтгэлээ 100 хувь гэж дүгнүүлж, татвар төлөгчдийн мөнгийг залилж ирсэн. Үүнийг нь нийслэлийн Нийтийн тээврийн газрыг 2016 оноос хойш удирдсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр, С.Жавхлантбаатар хаацайлж ашиг сонирхлын хэрэг үйлдсэн байгаа юм. Энэ мэт нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд ил болсоор байна. Салбарынхан ч энэ талаар шүгэл үлээж эхэлжээ.

НИЙТИЙН ТЭЭВЭР ДЭХ МАФИЙГ ХЭРХЭН ЗАДЛАХ ВЭ?

Сайд, дарга нар ёс зүйн хариуцлага хүлээж байхад нөгөө талд компанийн захирлууд, төрийн дунд шатны албан тушаалтнууд хоригдож байна. Тэгэхээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Мөн автобус худалдан авахаар нууцалсан гэрээг ил болгохыг олон нийт шаардаж буй. Ер нь хотын үе үеийн удирлагуудын баяжих арга нь нийтийн тээврийн парк шинэчлэл байжээ. Тэр дундаа төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас 100 хувь санхүүжүүлж байгаа үед нийтийн тээврийн хулгай арилахгүй. Төрийн нэрээр мафижсан нэг хэсэг бүлэг шийдвэр гаргадаг учраас олон нийтийн эрх ашгийг өөрсдөөсөө дээгүүрт тавина гэж байхгүй. Анх автобусны худалдан авалт 320-иод тэрбумаар яригдаж эхлэхэд л тэнд “ногоон” автобусны хулгай, “улаан” автобусны шахаа, хуучин автобусны сүлжээ ажиллаж байх жишээтэй. Энэ хулгай “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” зэрэг улстөрчдийг санхүүжүүлдэг компаниудад давуу байдлаар түшиглэн явагдсан. Тэгвэл нийтийн тээвэр дэх мафийг задлах нэг л арга байгаа. Тэр улс төрийн бохир санхүүжилт явдаг “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” компаниудын олигополь байдлыг задлах юм. Өөрөөр хэлбэл, төр 2-3 компанид давуу байдалд олгох бус энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй 17 компанийг тэгш өрсөлдөөнд оруулах ёстой.  Төр аль болох худалдан авалтаас зайлсхийж, компаниудыг арилжааны шугамаар автобус худалдан авах эрхийг нээлттэй орхих хэрэгтэй. Жишээ нь, 2014-2015 онд Казахстаны үйлдвэрлэгчид 5-8 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр автобус нийлүүлэх санал тавьж байжээ. Нийтийн тээврийн компаниуд ч үүнийг дэмжиж, арилжааны банкуудтай хамтран ажиллах хэлэлцээ явагдсан байдаг. Гэтэл нөгөө л А.Ганхуяг, Я.Эрдэмбилэг нарын лобби орж, нийтийн тээвэр мафийнхан хөдөлснөөр ажил гацсан түүхтэй аж. 

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 202.21.121.147

Анхааруулахад та нар баримт нотолгоогүйгээр хэнийг ч гүтгэсэн байдлаар хэвлэн нийтлэх эрхгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2023-10-06 202.21.121.147

Баримт нотолгоотой юмаа бичих хэрэгтэй шүү. News.mn та нар нотолдог нь биш шүү. Бичиж байгаа юмандаа жаахан цензуртай бичих хэрэгтэй шүү. Шат шатны хүмүүс нь нотлоод гаргаад ирчихсэн юм шиг юм бичих юм. Улс төрчдийг санхүүжүүлсэн юм бол яг хэнийг санхүүжүүлсэн юм? Хэн оролцоотой юм? Яг хэний хэдэн автобус шатсан юм? Нийтийн тээврийн газрын удирдлага нэгжүүд нь үнэхээр мэргэжлийн хүмүүс байгаа юу? Ажлаа хийж чаддаг хүмүүс байгаа юу?

Avatar

Эрдэнэ 2023-10-06 43.242.243.112

бүр цайчихсан МАН Учралыг ЖДҮ. ЧИН гэнгүүт контент 6 хоног хаасан

Avatar

Нэргүй 2023-10-06 202.9.40.229

Миеэ, Жунай…………………………..нарын хар үйлийн үргэлжлэлийг эцэс болговол цэвэршинэ

Avatar

Нэргүй 2023-10-06 59.153.112.218

МАНыг нийслэлээс бүрмөсөн зайлуулж байж наад мафийн сүлжээ тасарна

Avatar

Нэргүй 2023-10-06 103.212.116.153

30, 50 шинэ аьтобус аваад мөнггийг нь төлдөггүй. ХОТынхон ёстой замбараагүй ажиллаж иржээ. ЯАГААД казакстаны автобуснаас татгалздаг байна даа.

Avatar

Зочин 2023-10-06 202.126.88.94

Нийтийн тээвэр салбар гэлтгүй бүх төрийн байгууллагын дендер бүгд яг энэ маягаар явж байгаа шүү дээ. АТГ гэдэг байгууллага нь үүний хаагуур нь яваад байгаа нь их хачиралтай шүү дээ. Бүгд л ард түмний нүдэнд ил байгаа зүйлийг АТГ нь мэдэхгүй явж байгаа нь их сонирхолтой байгаа

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.182.46

Татвар төлөгч биднийг гомдолгүй болгож өгнө гэж Засагт найдья? Ард түмэий нэхэл хатуу гэдгийг өнгөрсөн өвөл харуулсан шүү ! Оюун эрдэнэ гуай ! Чаам шиг худалч рекламны пауз хөлдүү толгойг сонгосон Хэнтийчүүд бид маш тэнэг

Avatar

Нэргүй 2023-10-06 202.55.188.36

харин ч Оюун эрдэнэ гарч энэ бүгд илэрч тэсэрч дэлбэрээд бгаан биш үү

Avatar

Зочин 2023-10-06 139.5.218.152

Сумтайбузар энэ хуйвалдаанд яалт ч гүй оролцсон хариуцлага нэх. зүгээр нэг ажлаа өгөөд болчихгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-10-06 115.31.179.246

Бадамжунай Миеэ 2 н болон тэдний гар хөл, ах дүүсийн бизнес

Avatar

zochin 2023-10-06 202.126.90.23

Ta nar yzliin myyhai manjuud gedgee oilgoj bainuu

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.188.183

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон, Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад жинхэнэ хуурамч түүхийг буюу "лапшу на уши вешать" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.185.173

жавхланбаатар Алдаржавхлангийн дүү юм бишүү худ ийн засаг дарга

Avatar

Нэргүй 2023-10-06 115.31.179.246

Бадамжунайн дүү нар гайгзй чиглэлүүдэд автобус явуулдаг Налайх гэх мэт

Avatar

Ард 2023-10-06 103.57.94.153

Автобусны Монополь компаниудын МАФИ хулгай луйвар үндсэндээ бүрэн илчлэгдлээ Одоо хэрхэн ажиллах нь шинэ ХОТЫН ДАРГА л мэдэх болж дээ Аюурсайхан дарга маш зөв хүн томилогдлоо гэж харж байна Амжилт хүсье

Avatar

Зочин 2023-10-06 103.57.95.89

Тэр Ч.Сайханбаярыг сайн шалгаж илрүүлэх хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.187.9

Сайханбаяр х***а хүн шүү хятад хамаатнаасаа хулхи автуус шааждээ

Avatar

Зочин 2023-10-06 66.181.160.94

МАН тэр чигтээ хулгайч луйварчидын үүр болжээ

Avatar

Нэргүй 2023-10-06 174.175.207.60

тендерийг улсын нууцад авч байгаад хулгай хийх гэснээ муухай дүйвүүлэх юм аа. Нийтийн тээврийнхний асуудал байгаа л байх, нууцаар хулгай хийх гэж оролдсоны хажууд энэ бол юу ч биш шүү

Avatar

Нэргүй 2023-10-06 202.9.47.29

Нийтийн тээвэр дандаа ашиггүй ажилладаг гэж жил болгон л нийтийн тээврийн компаниуд нь өчнөөн тэрбум төгрөгийн тэтгэмж авдаг. Үнэндээ МАФИ нь хулгайлдаг байсан юмсанжээ. 30 жил ганц ч шинэ автобус харсангүй. Дандаа л хуучин, сэлбэсэн, шатсан автобуснууд л байх шив. Хулгайч нарыг үндсээр нь цэвэрлэж, Эрүүгийн хариуцлага үүрүүлэх ёстой.

Avatar

ЗОЧИН 2023-10-06 66.181.177.92

"ПАРК ШИНЭЧЛЭЛТ" ГЭХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН МАФИ "ЭРДЭМ ТРАНС" "ТЭНҮҮН ОГОО" ГЭХ ЭНЭ 2 ХУЛГАЙ, АВИЛГЫН ҮҮР БОЛСОН КОМПАНУУД,ХОТЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГА,ХААГ,ДЭЭШЭЭ ЯАМДУУД ОРОЛЦСОН МӨНГӨ ХУЛГАЙЛАХ МАФИЙН СҮЛЖЭЭ БУЙ БОЛСОН НЬ БҮР ДЭЭР ҮЕЭС ТОДОРХОЙ БАЙСАН.ЭНДЭЭС "40 ИХ НАЯДЫН НҮҮРСНИЙ", "ХХБ-ны 850 ТЭРБУМЫН ХУЛГАЙ", "ШИНЭ ТӨМӨР ЗАМ,НҮҮРСНИЙ ОПТЕК ГЭРЭЭНҮҮДИЙН 4 ИХНАЯДЫН ХУЛГАЙ"-тай ДҮҮЦЭХҮЙЦ ХУЛГАЙН ТОМ ХЭРЭГ МАНДАНА.ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ.МАШ НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-10-06 216.38.195.74

cty

Avatar

OC; 2023-10-06 216.38.195.74

xoorond ni aimaarti

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.177.201

Мэегийн үеээс хийж сурсан хулгай

Avatar

ЗОЧИН 2023-10-06 103.212.118.44

МАН + МАФИ = ЛУЙВАР , ХУЛГАЙ , АВИЛГА !!!

Avatar

Нэргүй 2023-10-06 115.31.179.246

+АН

Avatar

иргэн 2023-10-06 62.55.205.86

Энэ ерөөсөө манайханы хямд юм авах гэдэг буруу жишиг, дэлхийн дунджаар сайн чанарын нийтийн тээврийн автобус ойролцоогоор 3000000 мянган доллар байхад 400 сая бувюу 100 мянган доллараар ийм юмнууд л авна шүү дээ. Тэгэхээр арга барилаа өөрчлөх хэрэгтэй болоод байна.

Avatar

иргэн 2023-10-06 62.55.205.86

300 000

Avatar

Нэргүй 2023-10-06 103.9.90.130

yah gej ene hujaagiin erliizuudiig niitiin teeber deer dargaar tabij iduulj uulguulj baidiin be niitiin teeber deerhi mungu idelt buur heterlee

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.185.211

Niitiin teevriig huviin companyd shiljuulj zah zeeliin zarchimd ni shiljuuleh tsag boljee.

Avatar

Нэргүй 2023-10-06 202.70.34.98

Нийтийн сүлжээгээр сэвүүлэхгүй гэж одоо олон сенсацитай мэдээг сайтуудаар жиргүүлнэ.

Avatar

Зочин 2023-10-06 139.5.216.87

олон дарга нар хутгалдсан байгаа шалгах хүнч байхгүй болно

Avatar

Нэргүй 2023-10-06 59.153.115.182

ХҮРЭЭНИЙ БУЗРУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж