Энэ долоо хоног Монголын улс төрд халуухан үйл явдлууд өрнөнө. Учир нь парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, зарлана. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зохион байгуулагдахаараа онцлог. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэхүү заалт нь батлагдсан цагаасаа хойш маргаан дагуулж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх боломжтой эсэх асуудал асуултын тэмдэг байсаар өнгөрсөн долоо хоногт шийдэгдэв. Тодруулбал, Цэц Үндсэн хуульд тусгасан дээрх заалтыг оны өмнө баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг УИХ хүлээн авсан.
Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Тиймээс ойрын үед УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, Үндсэн хуулийн дээрх заалтыг тусгана.
ХОЁР ДАРГАТАЙ АН-ЫН АСУУДЛЫГ ДЭЭД ШҮҮХ МУХАРЛАНА
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор маргаан дагуулсан нэг асуудал нь ийн шийдэгдсэн бол хоёр дахь асуудал нь Мягмар гаригт буюу маргааш тодорхой болно. Өөрөөр хэлбэл, АН-аас шинээр "төрсөн" хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар мухарлана. Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд АН хоёр тусдаа намын даргаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нь албан ёсоор АН-ын даргаар бүртгэгдэх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар өмнөх НИЙТЛЭЛДЭЭ онцолсон.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан нь Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар юм. Мөн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, З.Энхболд нар горилж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч бий. Гэхдээ түүний хувьд одоогоор бие даагч статустай.
МАН-ын хувьд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой. Нөгөөтэйгүүр МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүх гишүүдээсээ бус, намын Их хурлаараа тодруулдаг. Харин АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Уг дотоод сонгууль энэ долоо хоногт явагдаж, дээрх нэр бүхий горилогчдын хэн нь гишүүдээсээ олон санал авна тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших визээ авна гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө АН дотоод учраа олж нэгдэх зүй ёсны шаардлага тулгарч байна.
Өнгөрсөн хугацаанд уг асуудлаар хоёр тал хэдэнтээ уулзалт хийж, зөвшилцлийн ажлын хэсэг хүртэл байгуулсан боловч тусыг эс олсон. Иймдээ ч намын даргын дотоод сонгуулийг хоёр тусдаа зохион байгуулсан нь өдгөө Дээд шүүхийн эцэслэх асуудал болж хувирсан. Шинээр сонгогдсон дарга нарын хандлага, харилцан буулт хийх чадвараас намын эв нэгдэл хамаарна гэдгийг АН-ын зарим гишүүн хэлж буй.
МАХН МАН-ТАЙ НЭГДЭХ ҮҮ?
УИХ-д суудалтай МАХН болон ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тун бүрхэг байна. МАХН-ын хувьд МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй. Уг яриа удаан хугацаанд яригдаж ажлын хэсэг ч байгуулсан. МАХН-аас сонгогдсон ганц гишүүн болох С.Ганбаатарын хувьд МАН-тай нэгдэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Түүний хувьд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай нь. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байсан. МАН, МАХН нэгдсэн ч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Учир нь “Та бидний эвсэл”-д хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь хэвээрээ байгаа юм.
УИХ-д суудалтай ХҮН-ын тухайд, санал асуулгаар хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, хавь ойрын хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэхийг уриалсан. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Улсын эрх ашиг чухал үед АН, МАН, чөтгөр байсан ч бид нэгдэнэ" гэж хэлсэн юм.
Ямартай ч ирэх өдрүүдэд улс төрийн "халуун" үйл явдлууд өрнөх бөгөөд намуудын хувьд хариуцлагатай үе ирж байна.
Ухаарал 2021-04-26 103.242.47.46
Дарангуйлал тогтохын эсрэг байгаа хүн бүхэн сөрөг хүчнээс Ерөнхийлөгч гаргахын төлөө саналаа өгөх ёстой.Мөнгөний эрх мэдэл эрх баригч хүчинд байна.Тэгэхээр хяналт тавих тэднийг шахаж өгөх хүн хэрэгтэй гэдгийг мэдмээрсэндээ.
Зочин 2021-04-26 202.126.90.111
ИШШ ЦОГТГЭРЭЛ МИНЬ !!! УВС АЙМАГРУУГАА ВАКЦИН ИЛГЭЭГЭЭЧ ДЭЭ !!!! ВАКЦИН ВАКЦИН ВАКЦИН УВСРУУ !!! 🙏🙏🙏
zochin 2021-04-26 202.126.89.209
Medleg bolovsroltoi Elbegdorj.Erdene nariin gar hul boloogui Tsogtgerel ene senej bga namd heregtei de.Elbegiin gar urt daa.
Зочин 2021-04-26 202.9.40.144
Н.Алтанхуяг намын дарга байхдаа бүх сонгуульд намаа ялуулж байсан. гэтэл АН-ынхан сохорчихсон юм шиг энэ хүнээ яагаад намын дарга болгохгүй байна вэ. бас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байна вэ. Ерөнхийлөгчид нэр дэвшээд ороод ирвэл нийт сонгогчидын 58-67 хувь нь түүнд саналаа өгч тасархай ялалт авчирнаа. АН-ынхан хир ухаалагаа харуулах цаг нь болсон байна. харж байя
Зочин 2021-04-26 202.21.100.210
Оюутолгойг 3 жил гацаасан хүнийг мундаг гээд л байх юм. Улаанбаатарын утаа хоргүй болсон амьсгал гээд байсан биздээ. Бид мартаагүй л байна.
ЗОЧИН 2021-04-26 66.181.190.122
ТУЛГАТЫГ Л ДЭМЖМЭЭР БН, ТА 2 ОДОО Л ХУВИЙН ЭРХ АШИГ, АМБИЦАА ОРХИЖ, НАМАА БОДСОН ДЭЭР , САЛАНГАД 2 БАЙХ АВААС ӨНӨӨГИЙН УЛС ЭХ ОРОНД ХАМГИЙН ТОМ СОНГУУОЬ ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ЭХЛЭХ ГЭЖ БУЙ ЕР-ИЙН СОНГУУЛЬД ОРЖ ЧАДАХГҮЙ, ОРООД Ч АМЖИЛТ ОЛОХГҮЙГ БҮР БАТТАЙ ХЭЛЬЕ,БҮР ХОГ ДЭЭР ГАРНА, НАМАА БОДОХ УУ, ХУВИА БОДОЖ НАМАА ХӨӨДӨХ ҮҮ,ЯГ ОДОО ЭРҮҮЛ САРУУЛ УХААНААР ШИЙД, ХЭН 1 НЬ ЯЛАГДСАН ХАРАГДАВЧ ЭНЭ НЬ ЯЛАЛТ АВЧРАНА.
Зочин 2021-04-26 192.82.73.209
ТУЛГА НЬ ДЭЭР БИЗ ЭЭ. ДОРЛИГЖАВЫН МӨНГИЙГ УГААГЧ БАЦАН ЯАХАВ ДЭ, БҮГД Л МЭДЭХ БОЛСОН
shine hand 2021-04-26 66.181.161.18
balai avgai gadaad uvgunuu avaad z**l
Зочин 2021-04-26 192.82.76.50
Hulgai, zalilan, deermeer mungu ugaadag, hogiin hyatad hunseer halhuudaas ashig unagaj huljsun, halhuudyg hort havdartai bolgoj bgaa uvs teso-n aluurchdyg songoj bolohgui, yaadag adgiin shaarnuud geheeree ichihgui bugdiig n hudaldaj avah gej dairdag bna, bugdiig hudaldaj avj, hahuuli ugdug Hogiin Hazgai Uvsyn Aluurchid- Teso!!!!
зочин 2021-04-26 122.201.22.205
Уг нь эд нараас Алтанхуяг л овоо дүн нуруутай, юманд зөв хандах хүн шиг байгаа юм.Харин АН-Ынхан нь жийгээд байдаг шүү дээ.ӨМНӨ НЬ НАМЫНХАНДАА ТЭР ТУСМАА ЭЛБЭГЭЭ8 ДОРЛИГЖАВЫН ЭВСЭЛД ИХ Л ЖИЙГДДЭГ ХҮН ДЭЭ6 ОДОО ГАРВАЛ Ч ТЭДНИЙГ БУДАА БОЛГОНО ДОО.
Зочин 2021-04-26 66.181.161.14
2уулаа гөлөг би ан намын батлахыг өнөөдөр шатаасан ман намын гишүүн бүрийг кампониаасаа ажлаас н халж хөөж явуулна
Zochin 2021-04-26 64.119.27.163
ДОТООД СОНГУУЛИЙН ХОРОО ЗОХИОН БАЙГУУЛЖ ШАЛГАРСАН ЦОГТГЭРЭЛ ГИШҮҮН АН НАМЫН ДАРГА БОЛОХ НЬ ХУУЛЬД НИЙЦНЭ.
Өвгөн 2021-04-26 192.82.90.130
Тулгат биздээ
Зочин 2021-04-26 192.82.90.79
Халхын ардчилалд хазгай хэлтэн увс хүн сайн зүйл хийхгүй.
Зочин 2021-04-26 192.82.76.50
Ugaasaa uvs naimaachin hulgaich tsairtsan uzej tarj bna, ardchilsan nam gej hog deer usersen nam bolj!!!
Зочин 2021-04-26 192.82.76.50
Halhuudad hyatad hortoi huns zarj ashig olohyn zeregtsee sain horloj bgaa, buunuur n hort havdartai bolgoj bgaa!!!
#No_To_MAN 2021-04-26 93.158.208.107
MAN-s HURELSUH yum bol tuning demjiltgui shuu. Yer ni MAN heterhii pop bolood udaj bna. Yer ni l Ardchilsan namaas ni arai donguur hun devshvel songochih yumsan. MAN l bish shuu. Huuk yum bol MAN bol no. #No_To_MAN
ZOCHIN 2021-04-26 180.150.83.228
ER N BOL NER TCEVER, GANBAATAR N ERUNHIILUGCH BOLCHIHOOSOI….HOER MUUHAI AVILGACHIN NAMD UGCH YADGIIN….MAN AN D..
Зочин 2021-04-26 64.119.22.170
МАН л Монгол орныг бусад орнуудтай хэвийн харилцаатай тогтоох,,хурцадмал байдал ,эмх цэгцгүй нөхцөл үүсгэхгүй байх,тодорхой төвшинд зөв бодлого хэрэгжүүлж, амжилттай урагшлуулах хүчин.Ерөнхийлэгчийг энэ намаас тодруулбал, манай орон тогтвортой урагшлах хөгжих нөхцөл бүрдэнэ.Нэг намын дарангуйлал гм нь сөрөг хүчний л зохиол, хууран мэхлэлт,.
BAYAR 2021-04-26 174.227.5.100
TIIM BISHEE
Зочин 2021-04-26 202.126.94.99
Бие даагч дэвших нь Зев юм. Н.Алтанхуяг хамгийн суулицн боломж, энэ АН-ын хувьд.. тэгээд МАН, АН тарах хэрэгтэй.
Зочин 2021-04-26 202.126.90.9
Ерөнхийлөгчид бие дааж дэвшдэггүй байх аа
Badarch taxar 2021-04-26 192.82.90.88
Internetin huralig yamar hural geh we de hural gedeg chini bie bienee amidaar ni haraj uulzaldaj huiwaldaj arhi piwo uuj ganst neg nudarga zorvvlj haraldahig heldeg yum
Иргэн 2021-04-26 202.21.124.21
Ганбаатарт одоо шаанс байгаа юу … тухайн үед Оюутолгой нтр гэж мунхруулж байгаад овоо оноо авчихсан … одоо бол Оюутолгойн талаар ард олон маш их мэдээлэл бас мэдлэгтэй болсон! Поопорхоос өөр сэдвээр өрсөлдөх хүнд л сонгогчид саналаа өгөх байх даа
Зочин 2021-04-26 124.158.96.165
Монголд хуультай юм бол ТУЛГАТ АН -ын дарга болно доо. АН -ынхан маш зөв сонголт – ТУЛГАТ.
ЗОЧИН 2021-04-26 64.119.26.225
ХУУЛЬ ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДВЭЛ ЯМАРЧ АСУУДАЛГҮЙ ТУЛГАТ ШҮҮДЭЭ
зочин 2021-04-26 192.82.87.217
АН-хан дотроо учраа олоод 1 ширхэг даргатай болсон нь дээр дээ.
хотын уугуул иргэн 2021-04-26 122.201.31.201
Хулхины 2 даргатай энэ ардчилсан нам гэж… дампуурлын зам руу орлоо доо Олон жилийн дараа ямар нам байсны зэс нь одоо цухуйж байх шиг ..
РАВДАН 2021-04-26 66.181.161.49
ХБАТТУЛГЫГ АМЬТАН БОЛГОСОН. ОДОО ХҮҮКИЙГ ХЭН Ч БИШ БОЛГОНОО.
Равдан 2021-04-26 192.82.71.10
ХУЛХИ ХҮРЭЛСҮХ Л БИШ БОЛ ХЭН Ч БАЙСАН ДЭМЖИХ БОЛНО
Зочин 2021-04-26 166.205.141.18
Хогийн genko АН-ыг их хорлож баа даа
Badarch taxar 2021-04-26 192.82.90.88
Vnen vv prawda yu tanai namin ajlig saatuulah gej horio sungasan yum bishv yasan saatdaggvi balai nam be
Бадарчийн найз 2021-04-26 103.26.193.92
Интернэт гэж хорионд ордоггүй сайхан гар бна шүү МАН ахаа.
Бадрчийн найзын найз 2021-04-26 183.177.98.42
Интернет бас хуультай байх шүү найз аа.