Гэр бүлийн хоёрыг буудаж шороонд булжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 37 настай эмэгтэй, 49 настай эрэгтэйг энэ сарын 16-ны өдөр 26 настай эрэгтэй Н хувийн өс хонзонгийн улмаас буудаж улмаар шороонд булж хэргийн газраас зугтаасныг цагдаагийн ажилтнууд дөрвөн цагийн дараа шуурхай илрүүлсэн байна.

Нэгэн жараны дараахь нууц

Токио хотын хүн эмнэлгийн нэгэн хуучин сургуулийн байрлаж байсан газарт малтлага хийж эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийн явуулж байсан биологийн зэвсгийн туршилтын үйл ажиллагаатай холбоотой байж болох аж.

Казахстаны онц хүнд хэрэгтнийг барьжээ

Казахстан улсын нутаг дэвсгэрт онц хүнд гэмт хэрэг үйлдэж улмаар шүүхийн шатнаас оргон зайлж Монгол Улсын нутаг дэвсгэрт оргонож байсан 39 настай С гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан болон Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамтран эрэн сурважилж баривчилжээ.

Амралтын өдөр 11 хүн нас баржээ

Нийслэлд өнгөрсөн амралтын өдөрүүдэд золгүй байдлаар 11 хүн нас барсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна.

Аж ахуйн нэгжид тавих хяналтыг сайжруулна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахаар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Үйлдвэрлэл, vйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж