Бээжинд болсон эсэргүүцлийн ажиллагааг тараав

Интернэтээр зохион байгуулж, Араын хувьсгалаар урамжсан сөрөг хүчний
цуглааныг Бээжингийн цагдаа нар хөөн тараасан тухай Reuters мэдээлжээ.
Эсэргүүцэл хийгчид “ардчилал, хоол, орон сууц, шударга ёсыг” шаарджээ.

Шинээр долоон усан бассейнтай болно

Хүн ам, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт долоон усан бассейныг энэ жил бариулахаар болжээ.

Милан хотын соёлын өдрүүд болно

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын урилагаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Италийн Милан хотын төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Автобусны буудлын тохижилтод 800 гаруй сая төгрөг зарцуулна

Энэ онд автобусны 10 эцсийн буудлыг тохижуулахааар болжээ. Нэг эцсийн буудлыг стандартын дагуу тохижуулж, жолооч кондукторын ажиллах нөхцлийг сайжруулах ажилд 80 гаруй сая төгрөг, 10 эцсийн буудалд нийт 800 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэх тооцоо гаргаад байна.

Элчин сайдынхаа асуудлыг хэлэлцсэнгүй

Их Британийн Лондон хотноо энэ сарын 18-ны өдөр болсон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх хурлын үеэр манай талаас өмгөөлөгч Алан Жонс тус улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан ноён Уильям Эндрю Диксоныг буруутгасан үндэслэлийг тавьсан ч шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцэхээс татгалзсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж