Урианхай харвааны шилдгүүд тодров

Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны дүн гарчээ. Урианхай сурын харвааны нэгдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын иргэн, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Б.Хатансайхан 28 оноогоор тэргүүлсэн байна.

Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Цэвэрхэн наадахыг уриаллаа

Хүй долоон худгийн цэвэр, цэмцгэр байдлыг хангахаар Сүхбаатар дүүрэг болон Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэсийн 100 ажилчин ажиллаж байна.

Наадмын хуушуур 1000 төгрөг

Энэ жилийн наадмын хуушуурны дундаж үнэ 1000 төгрөг байна. Бусад жилтэй харьцуулахад энэ жил хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ өргөн дэлгэр байсан юм.

Ерөнхийлөгч сум тавилаа

Үндэсний их баяр наадам улс орон даяар өргөн дэлгэр болж байна. Өнөөдөр 11 цаг 20 минутад Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.

Есөн хүүхэд төөрчээ

Есөн хүүхэд алга болсон тухай Хүй долоо худагт ажиллаж буй Цагдаагийн албанд мэдэгджээ. Манай сурвалжлагч Д.Уламбаярын мэдээлснээр, ой гарантайгаас эхлээд зургаан нас хүртэл есөн хүүхэд алга болоод буй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж