&#34Наадмын хуушуур амттай байна&#34

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийг аль болох иргэдэд олгохыг зорьжээ.

Хүүхдээ хөтөлж явахыг анхаарууллаа

Наадмын энэ өдрүүдэд иргэдийн аюулгүй амар амгалан байдлыг сахин хамгаалахаар цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд 3000 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Их насны морьд эргэлээ

Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэлээ. Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан байна.

Хоёрын даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна.

Хүчит бөхийн нэгийн даваа өндөрлөв

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж