ҮР ДҮН: 514771-514780 ХҮРТЭЛ / НИЙТ: 515100
Т.Ганди сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Т.Ганди сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 22-24-нд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгал, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа.

Нийслэлийн Засаг даргыг огцрохыг шаардлаа

Нийслэлийн Засаг даргыг огцрохыг шаардлаа

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан холбооноос тус дүүргийн Засаг даргыг ажлаас халах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /ИТХ/ гаргасан шийдвэрийг үл тоож байна хэмээн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандан мэдэгдэл хүргүүлсэн талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээллээ.

Хотын удирдлагууд зангиагүй уулзалт хийнэ

Хотын удирдлагууд зангиагүй уулзалт хийнэ

Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд маргааш сэтгүүлчдийг уулзалтад урьжээ. Жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулдаг эл уулзалтад нийслэлийн харъяа газар, алба агентлагийн бүх дарга нэр оролцож хийж хэрэгжүүлсэн ажил болон хийх гэж байгаа ажлаа танилцуулдаг уламжлалтай.

Үндэсний өв соёлын талаар хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран “25 дугаар суваг” телевизээр “Дуусдаггүй яриа” нэртэй шууд нэвтрүүлгийг явуулж буй. Тэд энэ нэвтрүүлгээр олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллага болон олон нийт, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрсдөө ч энэ сэдвээр санал бодлоо уралдуулдаг.

Гадаад орны Элчин сайд нарын гэргий нар хундага тулгалаа

Дипломат ёслолын арга хэмжээг улс орон бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг уламжлал ёсоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл “Мартын 8”-ныг угтан гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нарын гэргийг хүндэтгэсэн ёслолын арга хэмжээ лхагва гаригт ДБЭТ-т боллоо.

Төрийн нарийн бичгийн даргын айлчлал үргэлжилж байна

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны яам/ГХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Д.Цогтбаатар өчигдөр Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Холмс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн захирагч Х.Кларк, НҮБ-ын ЭСАГ-ын орлогч дарга Д.Титов нартай уулзаж, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсыг сонирхож судалдаг хүмүүст зориулан Монгол Улсын гадаад бодлогын талаар яриа хийв.

Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж оруулах чиглэлийг өгсөн гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан тоот илгээж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж УИХ-д оруулах чиглэл өгсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж