ҮР ДҮН: 511791-511800 ХҮРТЭЛ / НИЙТ: 514321

Германд 130 машин оролцсон осол гарав

Аугсбурга (Augsburg) хотын ойролцоох A8 авто зам дээр 100 хөнгөн тэрэг, 30 ачааны машинууд мөргөлдсөн байна. Цагдаагийн урьдчилсан мэдээгээр 25 хүн хөнгөн гэмтэл авчээ. Олон машины ослын шалтгаан нь манан ба халтиргаа болсон байна. Бас нэг том осол Доод Баварийн Херманнсдорф (Hermannsdorf) хотоос холгүй болж 44 машин мөргөлдлөө. Зургаан жолооч хүнд бэртэл авчээ.

Обама Нобелийн шагналын мөнгөө хуваав

Нобелийн энх тайвны шагнал авснаасаа хойш гурван сарын дараа шагналын мөнгийг хуваан тараах буяны байгуулагуудын нэрийг Обама дурьдлаа. 1,4 сая долларыг Барак Обама арван байгууллагад хуваахаар шийдсэн байна. Тэр байгууллагууд нь АНУ болон гадаад орнуудад ахмад дайчид, сурагч нар зэрэг эмзэг бүлэгт тусалдаг гэнэ.

Туркийн Ерөнхий сайд Шведэд айлчлахаа болив

Армянчуудыг хоморголон устгасан тухай тогтоолыг Шведын парламент гаргаснаас Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Шведэд айлчлах гэж байснаа болиулав. Шведын парламентын гаргасан тогтоол хоёр орны хооронд тогтсон нөхөрсөг харилцаанд харшиллаа гэж Эрдоган шүүмжилсэн байна.

Николай Азаров Украины Ерөнхий сайд болов

Украины дээд Рад энэ сарын 11-нд олонхийн саналаар Бүс нутгийн намын удирдагч нарын нэг Николай Азаровыг Ерөнхий сайдаар баталлаа. Түүний төлөө 242 депутат санал өгөв. Үүний дараа Ерөнхий сайдаас Юлич Тимошенког огцруулахын төлөө 237 депутат санал өгсөн байна. Шинэ Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг танилцуулан тэднийг баталж өгөхийг хүслээ. Депутатуудын ихэнх 240 хүн шинэ танхимыг баталжээ.

Гуравдугаар сарын 13

Кубын түүхийн дурсгалт өдөр. 1957 оны гуравдугаар сарын 13-нд хэсэг оюутнууд Ерөнхийлөгчийн ордонд зэвсэгт халдлага хийлээ. Дурангуйлагчийн дэглэмийг унагах оролдлого бүтэлгүйтэв.

Paris Hilton ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэлээ

Энэ сарын 11-ний үдэш Paris Hilton ээж Kathy-гийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Лос Анжелосын Дан Тана ресторанд барьсан төрсөн өдрийн оройн зоогонд Paris Hilton-ны аав Rick Hilton, найз залуу Doug Reinhardt нар ч байсан гэнэ.

Иргэний Зориг нам 10 жилийн ойгоо тэмдэглэж байна

Өнөөдөр Иргэний Зориг намын 10 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Парламентад суудалтай намуудын нэг болох ИЗН байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хурал 14.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрт эхэллээ. Хуралд УИХ-ын гишүүн С.Оюун үндсэн илтгэл тавьж байна. Баярын хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас нийт 500 төлөөлөгч оролцож байна.

Jessica Biel-ийн дараагийн зорилго-Эверестэд гарах

Африк тивийн ноён оргил Kilimanjaro-д гарсан Холливудын уулчин бүсгүй Jessica Biel дараагийн удаа дэлхийн дээвэр Эверестэд авирахаар төлөвлөж байна. 28 настай Jessica Biel өнгөрсөн нэгдүгээр сард хэсэг нөхдийн хамт дэлхийн цэвэр усны нөөцийг хайрлан хамгаалах уриатайгаар Килиманжаро оргилд гарч, “Summit on the Summit” гэх 90 минутын баримтат кино хийсэн билээ.

Jennifer Aniston бохир үстэйгээр сэтгүүлийн зураг авахуулав

“W” сэтгүүл энэ дугаарынхаа хавтсанд хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “The Bounty Hunter” киноны гол дүрийн хоёр жүжигчин болох Jennifer Aniston, Gerard Butler нарыг сонголоо. Нэрт гэрэл зурагчин Steven Klein дэлгэцийн халуухан хосуудын зургийг авчээ.

Тэргүүн Шадар сайд Женев хотноо тухалж байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр Швейцарь улсын Женев хотноо тухалж байна. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирлын урилгаар Швейцарь улсын Женев хотноо айлчилж буй тэрбээр ирэх даваа гаригт эх орондоо ирэх болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж