ҮР ДҮН: 511781-511790 ХҮРТЭЛ / НИЙТ: 514321

Төв аймгийнхан тусламжийн барааг хүлээн авсан байна

Улсын хэмжээнд хамгийн олон сумтай Төв аймаг тусламжийн бараа, өвс, тэжээлээ хүлээн авсан байна. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ сарын 12-ны өдөр тус аймагт ажиллахдаа тусламжийн барааг хүлээлгэн өгчээ.

“Оюу толгой” компани нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

“Оюутолгой” компани өнөөдөр ханган нийлүүлэгч компаниуд болон нийт хүмүүст зориулан нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг “Мишээл экспо” төвд 10.00 цагт эхэлсэн бөгөөд 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Өдөрлөгт оролцох хүсэлтэй хүмүүст зориулан “Оюутолгой компани” Улсын драмын эрдмийн театрын өмнөөс үнэгүй унаагаар үйлчилж эхлээд байна.

Чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ үргэлжилж байна

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр охидын 38, 46, 56 кг, хөвгүүдийн 42, 54, 69 кг-ын медальтнууд тодорсон бол өнөөдөр охидын 40, 49, 60 кг, хөвгүүдийн 46, 58, 76 кг-ын барилдаанаар тэмцээн үргэлжилж байна.

Залуучуудын УАШТ Сэлэнгэ аймагт болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сарын 04-06-нд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Эх дэлхийн мисс” шалгаруулна

“Image Models” агентлаг “Эх Дэлхийн Мисс” болон ”MR Mongolia“тэмцээнийг жил бүр төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил дээрх тэмцээнүүдийг Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна.

Урлагийн бурхдын ордонд намайг…

Ийм нэртэй сонирхолтой, сонгодог тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин, нэгэн үеийн шижигнэсэн сопрануудын нэг Ширмэнгийн Наранчимэг энэ сарын 18-нд ДБЭТ-ын тайзнаа хийх гэж байна.

Хятадын галт тэрэг Бээжингээс Лондон хүртэл хоёр хоног явна

Хятадын галт тэрэг Бээжингээс Лондон хүртэл хоёр хоног явна

Хятадуудыг салхи татуулан Лондон хүргэх болно. Хятадууд Лондоноос Бээжин хүртэл хоёрхон хоног явах хурдтай төмөр замыг барих эрмэлзэлтэй. Түүний ихэнх нь Оросоор дайран өнгөрнө. Шүүмлэгч нар түүнийг барихад техникийн талаас хүндрэлтэйгээс гадна цагаачдын урсгалыг нэмэгдүүлнэ гэж байгаа.

Хоёр оюутан тэврэлтийн дээд амжилтыг тогтоов

Британийн оюутнууд Файзал Мохуддин, Мохаммед Азиз хоёр тэврэлдсэн хугацаагаараа дээд амжилт тогтоолоо. Хоёр эрэгтэй 24 цаг,17 минутын турш тэврэлдэн өмнөх дээд амжилтыг 16 минутаар ихэсгэсэн байв. Тэд энэ үйлдлээрээ хорт хавдартай хүмүүст тусалдаг Christie гэх буяны байгууллагад хандив цуглуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж