ҮР ДҮН: 511461-511470 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Чилийн иргэдийн 80 хувь нь тог, цахилгаангүй байна

Саяхан энэ сарын 14-ний ням гаригийн цуврал, хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутаг дэвсгэрт цахилгаан тасарч, 17 сая хүн цахилгаангүй хоцорлоо. Чилийн хойд хэсгийн Атакама цөлөөс өмнөд хэсгийн Чилио арал хүртэлх хоёр мянга орчим км нутаг дэвсгэрт цахилгаан тасарсан юм.

Палестины талбайг террористын нэрээр нэрлэв

Палестины түр нийслэл Рамалла хотын нэгэн талбайг 1978 онд Израилийн автобусыг барьцаалах ажиллагааг удирдсан Далаль аль-Муграби гэх нэгэн террор эмэгтэйн нэрээр нэрлэсэн тухай The Jerusalem Post мэдээлжээ. Тэр эмэгтэйн удирдсан гэмт бүлэглэлийн барьцаалах ажиллагааны үеэр 37 энгийн иргэд амиа алдаж байжээ.

Англид сурах нь хүүхдүүдэд муугаар нөлөөлдөг

Хүүхдийн хүмүүжилд хамгийн халтай газар бол Их Британи гэсэн дүгнэлтийг АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Гонконг, Сингапур, Австрали, Англид явуулсан судалгааг зохион байгуулагчид гаргажээ. Оросууд харин үүнтэй санал нэгтэй биш байгаа бөгөөд хүүхдүүдээ тэнд сургахаар эрмэлзсээр байгаа гэнэ.

Долдугаар сарын 1-ний асуудлаар дахин нээлттэй сонсгол хийнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооноос 2008 оны долдугаар сарны 1-ний асуудлаар дахин нээлттэй сонсгол хийх гэж байна. Нээлттэй сонсголыг ирэх дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хийхээр товложээ. Өмнө нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд анхны нээлттэй сонсголыг хийсэн юм.

Чөлөөтийнхөн Японд бэлтгэл хийнэ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 22-нд Япон улсыг зорих гэж байна. Манай тамирчид тус улсад ес хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх юм. Арлын орныг зорих тамирчдын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж, Т.Мандахнаран, Т.Даваахуяг, н.Баянмөнх нар багтаж байгаа бол шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном тэднийг ахлах юм байна.

“Ньюанс”-ынхан тоглолтын сюрпризээ нууцалж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын өдөр тохиодог. Театрын өдрийг угтан “Ньюанс” хамтлаг тоглолтоо хийдэг уламжлалынхаа дагуу “Анжелина” нэртэй поп опера тоглолтоо үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Тоглолт энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дуур бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд уг хамтлаг анх удаа дөрвөн гишүүнтэйгээр тоглохоороо онцлог юм.

Бэкхэмийн хагалгаа амжилттай болжээ

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн өсгийний шөрмөсийг залгах хагалгаа хийсэн мэс заслын мэргэжилтэн хагалгаа амжилттай болсон талаар мэдэгджээ. Бэкхэмийн өсгийний шөрмөс тасарсан учир тэрбээр хагалгааны дараа дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн талбайгаас хөндий байх шаардлагатайг мэс заслын эмч Сакари Орава зөвлөсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж