ҮР ДҮН: 511431-511440 ХҮРТЭЛ / НИЙТ: 514333

Нусны алчуурын түүхээс

Энэ энгийн эдлэлийн түүх Эртний Ромын үеэс үүдэлтэй. Хотын чинээлэг хүмүүс хүзүүнээсээ эсвэл мөр, гарын бугуйндаа орариум гэх үнэртэн шингээсэн алчуур зүүн явж, нүүр гараа хоолны дараа арчдаг байв. Орариум гэх тэр даавууны хэсэг нь латинаар “алчуур” гэсэн үг болж байна.

Хоёр жилийн дотор үйлчлүүлэгчдээс 8,3 сая долларын илүү хөлс авчээ

Хөлсний тэрэгний тоолуурын заалтыг өөрчилсөн залилан хийж, Нью-Йоркийн таксичид хоёр жилийн дотор үйлчлүүлэгч нараас 8,3 сая долларын илүү мөнгө авсан байна. Маршрут нь хотод хийгдэж байсан ч тэд тоолуураа хотын гадагш явсан дэглэмд оруулан залилан хийсэн 1,8 сая тохиолдлыг хотын лимузин ба таксины асуудал хариуцсан комисс илрүүлжээ.

Б.Төртүвшин сумогийн ертөнцөд хөл тавилаа

Энэ сарын 14-нд Японы Осака хотноо эхэлсэн хару башё үргэлжилж байна. Мэргэжлийн сумод барилдахаар сэтгэл шулуудсан шинэ хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг Осака хотын Тэноожи дүүрэг дэх цагдаагийн эмнэлэгт башёгийн өмнө болсон юм.

”Кристиан Диор”-ын Батчулууны хүүг ээлжит амрагаараа сонгосон дуучин Ө.Уянга хадамдаа таалагдсангүй

Бурханаас чадалтай хоолой харамгүй заяасан ч ханийн тэнгэр муутай хүн гэвэл Дуурийн урдаа барьдаг дуучдын нэг болох Ө.Уянгыг хэлнэ. Хөвсгөл нутгаас гаралтай дуучин Ө.Уянга анхны нөхрөөсөө нэг хүүхэдтэй болон хоёр тийш болсон нэгэн.

МУГЖ С.Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучинтай шинэ амьдралаа эхлүүллээ

С.Жавхлан гэж нүдээрээ инээсэн дууч хүүг зохиолын дуунд живж байсан ард түмэн алган дээрэ бөмбөрүүлж угтсан. Оюутны ширээнээс өндийгөөд удаагүй байсан түүнд нутгийн зөвлөл нь байр, машин бэлэглэж, төр гавьяат цолоо хүртээж амьдралыг нь ногоон гэрлээр цогцлоож өгсөн нь хэтрүүлэггүй үнэн.

Бүсгүйчүүд “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Чөлөөт бөхийн шигшээ багийн эрчүүд энэ сарын 26-28-ны өдрүүдэд Буриадын Улан-Үд хотноо болох Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцох бол гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа нарын тэргүүтэй шигшээгийн бүсгүйчүүд гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх гэж байна. Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болох юм.

Жүжигчин Т.Бархүү дуучин болжээ

Өөрөөсөө 14 насаар эгч, гавьяат жүжигчин алаг нүдэн гэгддэг И.Одончимэгтэй ханилсан “Х-Түц” продакшны залуу жүжигчин Т.Бархүү рок поп ертөнцөд хүчээ сорихоор шийджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж