Загвар өмсөгчидын алдаа
Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дунд суудлаараа хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Япон улсын иргэдийг Монголд нэг сарын хугацаатай зорчиход визээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээлснээр энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд зорилготой аж.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспорт 45 хувиар нэмэгдсэн байна гэж Токиогоос мэдээллээ. Өнгөрсөн нэг жилийн дотор азийн орнууд руу экспортолсон япон машины тоо 55 хувиар өссөн бол хэдийгээр Toyoto компаний машинуудад аюулгүй байдлын асуудал үүсэж байсан ч АНУ руу экспортолсон машины тоо жилийн дотор хоёр дахин өссөн байна.
Бизнес, санхүүгийн мэдээллийн “Forbes” сэтгүүл ажилгүйдэл хамгийн их өссөн арван улсыг лхагва гаригт зарласан байна. Хөгжингүй улсуудаас Европын орнуудад ажилгүйдэл хамгийн өндөр байна.
MotoGP-гийн 2007 оны дэлхийн аварга Кейси Стонер Катарт болсон шинэ улирлын өмнөх туршилтын гараанд нэг тойргийг хамгийн богино хугацаанд туулжээ. Өнгөрсөн шөнийн туршилтын гараанд Стонер нэг минут, 55.353 секундын амжилт гаргаснаар өмнөх гараанд түрүү авсан Валентино Россигийн хурдыг гүйцсэн байна.
Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчийн байр сууриа Лионель Мессид алдлаа. Өдгөө 34 настай Бэкхэм хөлбөмбөгчийн карьераасаа гадна зар сурталчилгаанаас ихээхэн хэмжээний орлого олдог бөгөөд өнгөрсөн хоёр жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
Өнгөрсөн шөнө МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой асуудлууд хэлэлцсэн тухай мэдээллийн талаар МАХН-ын холбогдох хүмүүсээс өглөө тодруулсан боловч тоймтой хуралдсан, хуралдаагүй гэсэн хоёр янзын тайлбар өгч байсан юм.