2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Украин, Польш улс хамтран зохион байгуулна. Зүүн Европт болж байгаа анхны тивийн аваргын тэмцээн учраас тус улсууд ихээхэн анхаарал тавьж байгаагаа мэдэгдсэн ч Европын хөлбөмбөгийн холбооны ажлын хэсэг бэлтгэл ажилд муу дүн тавихад бэлэн болжээ.