ҮР ДҮН: 509581-509590 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

С.Баяр хуралд ирээгүй бололтой

Төрийн ордны Соёмбо танхимд МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн. Уг хурлаар намын дотоод дэг журмын талаарх асуудал хэлэлцэнэ, МАХН-ын дарга С.Баяр ирж оролцож магадгүй гэсэн яриа гараад байсан юм.

ТОР-20 индекс 139.54 нэгжээр өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 15 ХК-ийн нийт 24.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 56.7 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа. ТОР-20 индекс 9459.89 нэгж болж, өмнөх өдрөөс 139.54 нэгжээр өсчээ.

Төрийн мэдээлэл эмхтгэлийн 12 дугаар тойм хэвлэгдлээ

Төрийн мэдээлэл эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.
Эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.

Дэлхийн парламентчид Бангкокт чуулна

Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 122 дугаар Ассамблейн чуулган болон холбогдох бусад хуралдаанууд гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-нд Тайландын Вант Улсын Бангкок хотын “Сентара Бангкок” хурлын төвд болох юм.

Хакухо даваагаа ахиуллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал ганц ч унаагүй, 100 хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд озэки Кайотой учраа тааран барилдаж, сукуинагэ мэхээр давснаар башёгийн 13 дахь даваагаа авсан бол Кайо озэки долоон даваа, зургаан унаатай боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж